Зохиогчдод зориулав
Тавигдах шаардлага
- 1. Сэтгүүлд нийтлүүлэх өгүүлэл нь урьд өмнө ямар нэг байдлаар нийтлэгдэж байгаагүй, нийтийн хүртээл болоогүй байна.
- 2. "Төрийн удирдлага" сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь журамд заасан агуулга, судалгааны чиглэлийн хүрээнд бичигдсэн байна.
- 3. Сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийг "АРА (American Psychological Association) 7th Edition" загварын бүтэц болон эшлэлийн шаардлагыг баримтлан, монгол болон англи хэлээр бичиж болно.
- 4. Зохиогч бүтээлээ илгээхийн өмнө "Нягтлах хуудас"-ын дагуу шаардлага хангасан эсэхээ шалгахаас гадна бичвэрийн утга найруулга, дүрмийн алдааг хянасан байна.
- 5. Сэтгүүлд бүтээлээ ирүүлэх цахим хаяг: jpa@naog.edu.mn
А ХЭСЭГ: ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Нэг. Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтцэд тавигдах шаардлага
1.1. Өгүүллийн гарчиг
1.2. Зохиогчийн овог, нэр
1.3. Байгууллагын нэр
1.4. Холбоо барих зохиогчийн цахим хаяг
1.5. Хураангуй: Өгүүлэл англи хэлээр бичигдсэн тохиолдолд хураангуйг монгол, англи хэл дээр, харин монгол хэлээр бичигдсэн тохиолдолд хураангуйг англи хэл дээр 150-250 үгэнд багтаан бичнэ. Хураангуйд Aкадемийн бичлэгийн стандартад тусгасан "АPA 7th Edition"-д заасны дагуу тус судалгааны ажлын гол зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлт хэсгээс товч тодорхой дурдаж, уг судалгааны ажлаар шийдвэрлэсэн асуудал, судалгааны онол, практикийн ач холбогдол, дэвшүүлж байгаа асуудал, шинэлэг талыг хураангуйлан бичнэ.
1.6. Түлхүүр үгс: Түлхүүр үгсийг хураангуй хэсгийн доод талд бичих ба 5-аас илүүгүй үг байна. Тухайн өгүүллийн гол агуулгыг илэрхийлсэн нэр үг байх бөгөөд ганц тоон дээр бичнэ.
1.7. Оршил: Оршилд судалгааны асуудал, зорилго, асуулт, зорилт (дэвшүүлсэн таамаглал), тухайн асуудлын судлагдсан байдал (эшлэл авах), тулгамдаж буй асуудал, судалгааны ач холбогдол, бүтэц, нэр томьёоны тайлбар, дэвшүүлж байгаа асуудлын шинэлэг талыг тусгана.
1.8. Судалгааны арга зүй: Тухайн судалгаанд ашигласан арга зүйг дэлгэрэнгүй бичих бөгөөд судалгааны ямар арга ашигласан, өгөгдөл хэрхэн цуглуулж, түүнд хэрхэн шинжилгээ хийсэн зэрэг судалгааны үе шатыг хэрхэн зохион байгуулсан талаар ойлгомжтой тусгана.
1.9. Судалгааны үр дүн: Тухайн судалгааны арга зүйн дагуу судалгаа, шинжилгээ хийж ямар үр дүн гарсан, тэдгээр нь бусад судлаачдынхаас ямар ялгаатай, ямар сул болон давуу талтай болохыг зөвхөн тухайн сэдвийн хүрээнд харьцуулан дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
1.10. Хэлэлцүүлэг: Энэ хэсэгт тухайн ажлын хүрээнд гарсан үндсэн дүгнэлтүүдийг цаашид хэрхэн өргөжүүлэх, сайжруулах боломжтой болон бусад судлаачдын явуулсан судалгааны дүнтэй харьцуулалт хийж дэлгэрэнгүй тайлбарлан бичнэ.
1.11. Дүгнэлт: Судалгааны ажлын нэгдсэн үр дүн, тэдгээрийн онол-арга зүйн болон практик ач холбогдол, салбарт оруулж буй хувь нэмэр болон цаашид хөгжүүлэх боломж зэргийг тусгана.
1.12. Талархал: Тухайн судалгааг явуулж, тодорхой үр дүн гаргахад туслалцаа үзүүлсэн хувь хүн, албан байгууллага, эрдэмтэн, судлаач, багш нар болон судалгааны ажлыг явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгууллага, төслийн нэр, дугаар зэргийг уг хэсэгт дурдаж болно.
1.13. Ашигласан эх сурвалж: Тухайн өгүүлэлд эшлэл авсан эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, товхимол, тайланг ашигласан эх сурвалжийн жагсаалтад оруулж, монгол-англи-бусад хэл дээрх эх сурвалж гэсэн дарааллыг баримтлан бичнэ.
Хоёр. Өгүүллийн бичвэрт тавигдах шаардлага
2.1. Цаас, хуудасны хэмжээ, хуудасны дугаар: Өгүүллийн үндсэн бичвэрийг "Microsoft word" программыг ашиглан 10 хуудаст багтааж дараах стандартын дагуу бичнэ. Үүнд:
- Цаасны хэмжээ: 21.0 см x 29.7 см (A4)
- Хуудасны бичвэрийн талбайн тохируулга бүх талаас 2.54 см зайтай байна.
- Бүх хуудасны баруун дээд буланд хуудасны дугаар оруулна.
2.2. Өгүүллийн гарчиг: Өгүүллийн гарчгийг "Times New Roman" фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр, тодруулан (bold), мөр голлон нэг баганад бичнэ.
2.3. Гарчиг: Бүлгийн гарчгийг "Times New Roman" фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр тодруулна (bold).
2.4. Зохиогчийн нэр: Зохиогч(ид)-ын овог, нэрийг өгүүллийн гарчгийн доор байрлуулж, "Times New Roman" фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр мөр тэгшлэн бичнэ.
Намдагийн Азжаргал, Жүгдэрийн Дэлгэрмаа г.м
Azjargal Namdag, Delgermaa Jugder г.м
2.5. Байгууллагын нэр: Байгууллагын нэрийг товчлохгүй бөгөөд зохиогчийн нэрийн доор зай авахгүйгээр тухайн зохиогчийн харьяалагдаж буй байгууллагын нэр, аймаг/хот, улсын нэр гэсэн дараалалтайгаар бичнэ.
2.6. Холбоо барих зохиогчийн цахим хаяг: Зохиогчийн цахим хаяг, холбоо барих мэдээллийг "Зохиогчийн тайлбар" (Author Note) хэсэгт бичнэ.
2.7. Хураангуй: Бүтээлийн хураангуйг "Times New Roman" фонтоор, 12 pt үсгийн өндөртэйгөөр, мөр хоорондын зай "2 lines" хэмжээтэй байна.
2.8. Түлхүүр үгс: Түлхүүр үгсийг "Times New Roman" фонтоор, 12 pt үсгийн өндөртэй, хураангуйн доод хэсэгт 1 мөрийн зайтай бичнэ.
2.9. Үндсэн бичвэрийг "Times New Roman" фонтоор, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай "2 lines" хэмжээтэй бичнэ.
2.10. Олон улсын SI хэмжих нэгжийн систем-ийг ашиглана. Тухайлбал хэмжигдэхүүнийг см, мм, г, га гэх мэт нэгжээр бичихдээ хоосон зай эсвэл цэг, таслал ашиглахгүй.
2.11. Гэрэл зураг, гар зураг, хүснэгт нь өнгөт, хар цагаан байж болно. Зургийн нягтрал 300-600 dpi-тай байна.
2.12. Хүснэгтийг "Microsoft Word" программын "Table" функцийг ашиглан бэлтгэнэ. Хүснэгтийн дугаар болон гарчгийг хүснэгтийн дээд талд ижил шугамд байрлуулна.
2.13. Зураг, бүдүүвчийн тайлбарыг тэдгээрийн доод талд голлуулан бичиж, дугаарыг түүний өмнө тавина.
2.14. Нийт зураг, хүснэгтийн тоог 8-аас хэтрэхгүй байхаар хязгаарлах, нэмэлт материалд холбогдох хүснэгт, зургийг оруулах бөгөөд хэт том хэмжээтэй хүснэгт оруулахаас татгалзана.
2.15. Томьёог "Microsoft Word"-ын "Equation" программыг ашиглан бичих бөгөөд математик илэрхийллийн үсгийн өндөр нь 10 pt хэмжээтэй байх ба мөр голлон бичнэ.
2.16. Товчлолыг ашиглахдаа эхний удаа бүрэн утгыг илэрхийлсэн байх ёстой. Жишээ нь: Удирдлагын академи (УА).
2.17. Өгүүлэл нь монгол хэлний найруулга зүй, зөв бичих дүрмийн шаардлага (англи хэлээр бол тухайн хэлний бичлэгийн шаардлага)-ыг бүрэн хангасан байна.
Гурав. Өгүүллийн бичвэрт эшлэл авах, ашигласан материалын жагсаалтад тавигдах шаардлага
3.1. Эшлэл авсан ном зохиолын жагсаалтыг "Эх сурвалжийн жагсаалт" гэсэн гарчиг тавьж "Times New Roman" фонтоор, 12 pt үсгийн өндөртэй бичнэ. Талархал хэсгийн дараа тусгана.
3.2. Богино эшлэлийг давхар хашилт дотор бичнэ. Урт эшлэлийг хашилтгүй, шинэ догол мөрнөөс, зүүн талын захаас 2.54 см үлдээн, мөр хооронд 2 мөрийн зайтай бичнэ.
3.3. Ашигласан эх сурвалжийн жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар оруулна.
3.4. Зохиогч нь өөрийн бусад бүтээлээс эшлэл авсан бол энэ нь нийт эшлэл авсан бүтээлийн 15 хувиас хэтрэхгүй байна.
3.5. Эх сурвалжийн жагсаалтыг APA эшлэлийн загварын дагуу гаргана. Zotero, Mendeley зэрэг программуудыг ашиглаж болно. "APA 7th Edition" загварын дагуу дараах бүтэцтэй бичнэ: Зохиогчийн овог, нэрийн эхний үсэг. (Он). Гарчиг. Сэтгүүлийн нэр, боть (дугаар), хуудас. DOI, URL. https://doi.org/xxxx.
Б ХЭСЭГ: БУСАД ТӨРЛИЙН БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
| Ерөнхий редакторын тайлбар | Судалгааны тэмдэглэл | Номын шүүмж | Бодрол эссэ | |
|---|---|---|---|---|
| Ерөнхий шинж | Нийтлэл, сэтгүүл, эсвэл номын өмнөтгөл хэлбэрээр уншигчдад чиглэсэн удиртгал шинжтэй бичвэр юм. | Судалгааны явцын үр дүн, бүтэн өгүүлэл болгон хэвлүүлэхэд хараахан гүйцэд бус судалгааны мэдээлэл. | Номын агуулга, чанар, хэлбэр, үнэ цэнийг үнэлж дүгнэсэн бичвэр. | Хувь хүний үзэл бодол, туршлага дээр үндэслэсэн, гүн утга агуулсан бичвэр. |
| Зорилго | Уншигчдад тухайн дугаарын гол санаа, онцлогийг танилцуулах. | Судалгааны явцын үр дүнг уншигчдад хүргэх. | Номыг шинжлэх ухаанчаар задлан дүгнэх, уншигчдад ойлголт өгөх. | Уншигчдад нэг асуудал, сэдвийн талаар гүнзгий эргэцүүлэх боломж олгох. |
| Агуулга |
|
|
|
|
| Хэмжээ | 500-1000 үг | 1500-3500 үг | 800-1500 үг | 800-1200 үг |
| Утга найруулга | Товч, тодорхой | Судалгааны өгүүллийн нарийн бүтцийн дагуу биш, агуулгыг тэмдэглэлийн хэлбэрээр илэрхийлсэн байх ч судалгааны үг хэллэгийг ашиглан, логик дараалал, үндэслэлтэй | Судалгааны маягийн, логиктой, үндэслэлтэй | Чөлөөт, уран дүрслэлтэй, илэрхийлэмж сайтай |