Сэтгүүлийн тухай

Төрийн удирдлага онол арга зүйн сэтгүүл нь төрийн захиргаа, удирдахуйн онол, арга зүйн болон практикийн асуудлын талаарх судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх, нийтийн хүртээл болгох зорилготой. Сэтгүүлийг Удирдлагын академи 2017 оноос эрхлэн гаргаж байна.

Сэтгүүл нь жилд 2 удаа (4, 10 дугаар сард) тогтмол хэвлэгдэн гарна.

Судлаачдын монгол, англи хэлээр бичсэн өгүүллийг хүлээн авч, давхар нууцлалтай хөндлөнгийн хянан магадалгаа хийдэг, нээлттэй хандалттай, онол, арга зүйн сэтгүүл юм.

Сэтгүүл нь оюуны өмчийн эрхээр бүрэн хамгаалагдсан байна. Уг сэтгүүл нь Академийн эрдэм шинжилгээний бүтээл, оюуны өмч мөн. Crossref байгууллагын гишүүн, нийтлэх бүтээлийг олон улсын DOI бүртгэлд хамруулдаг сэтгүүл юм.

Сэтгүүлийн хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, Удирдлагын академийн гудамж, Удирдлагын Академийн Б байр, 201, 202 тоот өрөө

ISSN (хэвлэмэл): 2959-6351ISSN (онлайн): 3135-4580ISSN-L 2959-6351

Шинэ дугаар:

2025 он
Төрийн удирдлага

№ 32 — Төрийн удирдлага

Дугаарыг үзэх →