Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах сургалтын хүртээмжийн судалгаа

Зохиогчийн тухай

Г.Жаргал, доктор (Ph.D.), дэд профессор

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн профессор

О.Энхмандах, Төрийн удирдлагын магистр

Түлхүүр үг: Тэгш хамруулах боловсрол, сургалтын хүртээмж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, Тэгш хамран сургах боловсролын харилцан уялдаа бүхий 4 шинж чанар (4A зарчим), ерөнхий боловсролын сургууль.

Хураангуй

Энэхүү судалгаагаар ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах сургалтын хүртээмжийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц (ХБХЭТК)-ын Ерөнхий зөвлөмж №4-т тодорхойлсон “Хүрэлцээтэй”, “Хүртээмжтэй”, “Хүлээн зөвшөөрөгдсөн”, “Уян хатан байдал” гэсэн дөрвөн шинж чанараар үнэлж, тулгамдсан асуудлыг тодорхойлов. Судалгаанд Улаанбаатар хотын төрийн өмчийн таван сургуулийн 240 оролцогч (сурагч, багш, удирдлага)-ыг хамруулж, тоон судалгааны аргаар мэдээлэл цуглуулан SPSS 23.0 программаар боловсруулалт хийсэн. Судалгааны үр дүнд сургалтын нийт хүртээмж нь дээрх дөрвөн хүчин зүйлтэй статистикийн өндөр ач холбогдол бүхий эерэг хамааралтай (r=.600-.661, p<.001) болох нь тогтоогдлоо. Сургуулийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг "Хүлээн зөвшөөрөх" (M=4.29-4.49) соёл болон сургалтын "Уян хатан байдал" (M=3.85-4.01) харьцангуй сайн үнэлэгдсэн байна. Харин сургалтын нөөцийн "Хүрэлцээ" (M=3.13), материаллаг орчны "Хүртээмж" (M=2.98), тусгай мэргэжилтний хангамж (M=3.34) хангалтгүй байгаа нь тэгш хамруулах боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Иймд бодлогын түвшинд санхүүжилтийг нэмэгдүүлэх, материаллаг орчны стандартыг мөрдүүлэх шаардлагатай гэж дүгнэв.

Эх сурвалжийн жагсаалт

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам. (2023). Тэгш хамран сургах боловсрол: Бодлогын хураангуй. Улаанбаатар.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам. (2020). Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030. Улаанбаатар.

Жаргал, Г., Сэлэнгэ, Н., Отгонтуяа, О. (2022). Сургуулийн менежмент, технологи, манлайлал. Улаанбаатар.

Лхагвасүрэн, Ч., Баасансүрэн, Д. (2020). Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлогыг хэрэгжүүлэх нь. Улаанбаатар.

Монгол Улсын Их Хурал. (2023). Боловсролын ерөнхий хууль. Монгол Улсын Их Хурал. (2016). Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль.

НҮБ. (2016). Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хорооны Ерөнхий зөвлөмж №4.

Үндэсний Статистикийн Хороо. (2024). Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга. https://www.1212.mn/

Үндэсний Аудитын Газар. (2021). Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролын ялгаварлан гадуурхалтад өртөх, нийгмийн сөрөг хандлагын судалгааны тайлан.

JICA, БШУЯ. (2023). Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл.

Tomaševski, K. (2001). Human rights obligations: making education available, accessible, acceptable and adaptable. Right to Education Primers No. 3.