Дунд шатны төрийн албан хаагчдын хууль хэрэглэх чадварыг тодорхойлох судалгаа

Зохиогчийн тухай

А.Алтанзул, доктор, дэд профессор

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш

Н.Болортунгалаг, магистр

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш

Түлхүүр үг: Төрийн гүйцэтгэх эрх мэдэл, төрийн захиргаа, ахлах ба дэс түшмэлийн албан хаагч, төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хууль хэрэглэх чадвар, шийдвэр гаргах ба хууль зүйн техник

Хураангуй

Гүйцэтгэх эрх мэдлийн улс төр ба хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны харилцан хамаарал болон ялгаатай байдлыг тодруулах, гүйцэтгэх эрх мэдлийн бүх үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд нийцэж байх тухай, энэ зарчмыг хангуулах төрийн захиргааны үүргийг талаар товч өгүүлж, төрийн захиргааны албан хаагчдын хууль хэрэглэх чадварын өнөөгийн байдлыг гаргахыг зорьлоо.

Эх сурвалжийн жагсаалт

Байгал, Д. (2022). XXI дүгээр зууны төрийн албаны удирдах ажилтнуудад шаардлагатай компетенц /цогц чадамж/. Орчин үеийн төрийн захиргаа судалгааны эмхэтгэл.

Бямбаяр, Я. (2019). Төр, засгийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтад үндэслэн төрийн албан хаагчдад тавигдах мэдлэг чадварын ерөнхий шаардлагыг тодорхойлсон нь. Төрийн удирдлага,

Долгоржав, Я. (2017). Төрийн захиргааны шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн тухайд.

Лүндэндорж, Н. (2022). Монгол улсын Үндсэн хуулийн шинжлэх ухааны тайлбар.

Лүндээжанцан, Д. (2014). Монгол улс дах Төрийн эрх мэдлийн хуваарилалт.

Одгэрэл, П. (2016). Захиргааны эрх зүйн ерөнхий анги.

Сосормаа, Ч. (2008). Төрийн захиргаанаас нийтийн захиргаа руу.

Түмэнцогтоо, Т. (2022). Төрийн захиргаа. Захиргааны шинжлэх ухааны тайлбар толь

Цогтоо, Ш. (2004). Монгол улсын Захиргааны эрх зүй.

Чимид, Б. (2011). Үндсэн хуулийн мэдлэг.