Монголын хаад, зүтгэлтнүүдийн удирдахуйн ухааныг өөрчлөгч манлайллын үзэл баримтлалд тулгуурлан шинжлэх нь

Зохиогчийн тухай

Т.Төмөр, доктор

Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш

Б.Бадралмаа, доктор, дэд профессор

Менежментийн зөвлөх

Түлхүүр үг: Өөрчлөгч манлайлал, төрийн албаны хүний нөөцийн бодлого

Хураангуй

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд төрийн албаны манлайлал чухал нөлөөтэй. Ялангуяа үндэсний соёлын онцлогт тохирсон уламжлалт манлайллын арга барилыг тодорхойлох хэрэгцээ байгаа болно. Судалгааг Америкийн улс төр судлаач Burns (1978) дэвшүүлсэн “Өөрчлөгч манлайлал (Transformational leadership)”-ын үзэл баримтлалд тулгуурлан монгол хаад, зүтгэлтнүүдийн уламжлалт манлайллын арга барилыг тодорхойлох оролдлого хийсэн. Ингэхдээ эрдэмтэн Г.Чулуунбаатар, Ж.Болдбаатар нарын тодорхойлсон Монголын төрийн зүтгэлтнүүдийн түүхэн хэв шинжийн ангилалд тулгуурлан хаант төрийн үеийн, социализмын үеийн, ардчилсан үеийн төрийн албаны манлайлал гэж гурав ангилан авч үзлээ. Хаант төрийн үеийн манлайллын өв уламжлалаас Их Монгол улсын нэгдсэн хаант төр буюу Чингис хааны үеийн, Монголын сүүлчийн хаан болох Богд хаант Монгол улсын хаант төрийн үеийн манлайллыг; социализмын үеийн төрийн албаны манлайллаас Юмжаагийн Цэдэнбалын манлайллыг; ардчилсан үеийн төрийн албаны манлайлал гэж авч үзсэн. Судалгааны үр дүнгээс нэгтгэн дүгнэвэл, судалгааны объект болсон дээрх төрийн албаны манлайлагчид нь өөрчлөгч манлайллын арга барилтай болох нь харагдсан. Мөн ардчилсан үеийн төрийн албаны манлайллыг тодорхойлохдоо тоон судалгааг голлон гүйцэтгэв. Төрийн албаны манлайллын талаарх тоон судалгааг гүйцэтгэхдээ иргэд болон төрийн албан хаагчдын үзэл бодлыг тодорхойлохыг оролдсон. Судалгааны үр дүнгээс үзвэл, иргэдийн зүгээс төрийн албаны манлайллын өнөөгийн байдлыг дараах байдлаар үнэллээ. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын өөрчлөгч манлайллын дундаж утга 2.86 гарсан. Харин оршин сууж байгаа газрынхаа төрийн байгууллага буюу нутгийн захиргааны түвшинд өөрчлөгч манлайллын дундаж утга 3.67 гарсан. Төрийн албан хаагчдын зүгээс төрийн албаны манлайллын өнөөгийн байдлыг дараах байдлаар тодорхойлсон. Засгийн газрын өөрчлөгч манлайллын дундаж утга 3.47 гарсан. Харин оршин сууж байгаа газрынхаа төрийн байгууллага буюу нутгийн захиргааны төвшинд өөрчлөгч манлайллын дундаж утга 4.68 байна.

Эх сурвалжийн жагсаалт

Алсын хараа 2050. (2022). Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Хүний хөгжил”. Улаанбаатар.

Алсын хараа-2050. (2022). Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Засаглал”. Улаанбаатар.

Байгал, Д. (2022). Монгол төрийн түшмэлийн мэдлэг, чадварын шаардлагын уламжлал. Төрийн удирдлага, 4-20.

Батсайхан, О. (2019). 1911 оны Монгол үндэсний хувьсгалын удирдагч, эцэг VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй. Богд хаан-150 (Түүх, соёл, өв) (pp. 23-40). Улаанбаатар: Бит пресс ХХК.

Батсайхан, О., Лонжид, З., Энхбат, Ч., Баатар, С., Амарсанаа, С. (2018). Монголын түүх (1911-2017). Улаанбаатар: Соёмбо Принтинг ХХК.

Батхүрэл, Г., Дорж, Т. (2011). Монголын менежментийн сэтгэлгээний хөгжилт. Улаанбаатар: Наранбулаг принтинг ХХК.

Билэгсайхан, Т. (2020). Нийгэм журмын өмнөх үеийн Монгол төрийн албан дахь иргэдийн оролцооны зарим асуудал. Иргэний хөдөлгөөнөөс иргэний нийгмийн зүг, 140-183.

Болдбаатар, Ж. (2019). VIII Богдын айлдсан “Аяа гайхамшигт” лүндэн болон бусад зарим сургаал дахь оюун санаа, ёс суртахууны асуудал. Богд хаан-150 (Түүх, соёл,өв) (pp. 55-62). Улаанбаатар: Бит пресс.

Гантулга, Ц. (2019). Богд хаант Монгол Улсын Засгийн газар хар тамхины эсрэг тэмцсэн нь. Богд хаан-150 (Түүх, соёл, өв) (pp. 156-166). Улаанбаатар: Бит пресс.

Долгоржав, Я. (2023). Төрийн захиргааны түшмэдийн албанд “Ороолон” орогнохоос сэрэмжлэх нь. Төрийн удирдлага, 4-26.

Долгоржав, Я., Цэдэндамба, С., Билэгсайхан, Т., Үүрийнтуяа, Ц., Балжмаа, Х. (2021). Монгол Улсын төрийн албаны үнэт зүйлс (эрхэмж), уламжлал (XIII-XX зууны эхэн, Эзэн хаант засгийн үе). Улаанбаатар: Мөнхийн үсэг ХХК.

Доржхорлоо, Д. (1984). Аж үйлдвэрт хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх асуудал. Н. д. сургууль-Д, Сонсогчдын бүтээл (хуудсд. 93-100). Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.

Жамбалсүрэн, Ц. (2007). Ю.Цэдэнбал: Эрин зууны түүхэн элч. Улаанбаатар.

Лувсандорж, П. (2007). Шилжилтийн эдийн засгийн шинжлэх ухааны асуудлууд. Төв Азийн шилжилтийн эдийн засагтай орнуудад тулгарч буй асуудлууд (p. 4). Улаанбаатар: МУИСийн хэвлэх үйлдвэр.

Лхаашид, Д. (2009). Монголын хаад, зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг. Улаанбаатар: Китон принт.

Нарангэрэл, С. (2018). Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, Монголчууд. Улаанбаатар: Жигом пресс ХХК.

Удирдлагын академи. (2023). Монголын төрийн захиргааны эрхэмж, түүхэн уламжлал (БНМАУ-ын үе). Улаанбаатар: Адмон принт ХХК.

Самбаллхүндэв, Ц., Байгал, Д. (2009). Төрийн албаны шинэтгэл ба манлайлал. Шинэ толь сэтгүүл /66/.

Сумьяа, Б. (1992). Гэрэл сүүдэр: Ю.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс. Улаанбаатар: МАХН-ын Төв хорооны дэргэдэх эрдэм шинжилгээний төв.

Төмөр, Т. (2022). Байгууллагын соёлд удирдлагын манлайлал нөлөөлөх нь (Их сургуулиудын жишээн дээр). Улаанбаатар: Удирдлагын академи, Төрийн удирдлагын докторын зэрэг горилсон бүтээл.

Төрийн албаны зөвлөл. (2023). Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан - 2022. Улаанбаатар.

Хурметбек, Б. (2024). Бүгд Найрамдах Монгол ард Улсад социализм байгуулах нөхцөлүүдийн тухай. У. академи-Д, Хөгжилд хөтлөх ухаан (хуудсд. 67-78). Улаанбаатар: Наруддизайн ХХК.

Хишигт, Н. (2020). 1945 оны бүх нийтийн санал асуулга: Иргэдийн оролцоо, дэмжлэг. Иргэний хөдөлгөөнөөс иргэний нийгмийн зүг, 206-241.

Шинжлэх ухааны академи. (2024). Монгол улс дахь улс төрийн хошуучлал: Өнөөгийн байдал, төлөв, хандлага. Улаанбаатар: Соёмбо принтинг ХХК.

Чулуунбаатар, Г. (2009). XX, XXI зууны зааг үеийн Монголын улс төрийн өөрчлөлт, ардчиллын хөгжил. Улаанбаатар: Монгол Улын Шинжлэх Ухааны Академи, Философи, Социологи, Эрхийн Хүрээлэн.

Чулуунбаатар, Г., Батсүх, Ш., Ганцоож, Б. (2021). Монголын ардчилал. Улаанбаатар.

Bass, B. M., Avolio, B. J. (2000). MLQ Multifactor Leadership Questionnaire. Redwood City: Mind Garden.

House, R. J., Hanges, P. J., RuizQuintanilla, S. A.Dorfman, P. W., Javidan, M., Dickson, M.,

Gupta, V., & Globe. (1999). Cultural influences on leadership and organizations. Advances in global leadership, 171-233.

https://legalinfo.mn. (2023, 7 23). Retrieved from https://legalinfo.mn/api/ front/cons-detail-1960.html

unelgee.gov.mn. (2023, 07 23). http://unelgee.gov.mn. Retrieved from http://unelgee.gov.mn/open/ home/19?_perid=7#_per

Wart, Т. (2003). Public-Sector Leadership Theory: An Assessment. American Society for Public Administration, 214-228.

고재웅. (2006). 칭기즈칸의 리더십, 경영전략, 성공비밀. http://img.shinhan. com/cib/ko/data/FSB_0612_01.pdf.

김종래. (2006). 칭기스칸의 리더십 혁명.