Төрийн албан хаагчдын авлигын гэмт хэрэгт холбогдсон байдалд хийсэн судалгаа
Зохиогчийн тухай
А.Алтанзул, доктор, дэд профессор
Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн профессор
Түлхүүр үг: Төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага, шүүхийн шийдвэр
Хураангуй
Төрийн албан хаагчдын авлигын гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийг зорилоо. Судалгааны үр дүнгээс үзвэл авлигын гэмт хэрэгт холбогдсон албан хаагчдын дийлэнх нь төрийн захиргаа болон үйлчилгээний анхан болон дунд шатны албан хаагчид байв. Эдгээрээс эрх мэдэл бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ажиллагааг хууль бус зохион байгуулах, өөрийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгох, үндэслэлгүй цалин хөлс, урамшуулал олгох зэргээр албан тушаалаа урвуулан ашигласан нь зонхилж байна. Хүйсийн хувьд эмэгтэй албан хаагчид бусад гэмт хэрэгтэй харьцуулахад өндөр хувь эзэлсэн бөгөөд насны ангиллаар 36-45 насныхан авлигын гэмт хэрэг үйлдэх нь хамгийн өндөр байна. Авлигын эсрэг эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч гэмт хэргийн тоо буурахгүй байгаа тул Авлигатай тэмцэх газар болон Үндэсний аудит зэрэг байгууллагуудын хараат бус байдлыг хангах шаардлагатай гэж дүгнэсэн.
Эх сурвалжийн жагсаалт
•Авлигын эсрэг хууль (2006).
•АТГ (2024). 2024 оны үйл ажиллагааны тайлан. Улаанбаатар.
•Д.Дэмбэрэл (2011). Ёс зүйт төр.
•С.Нарангэрэл (2021). Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичиг. Улаанбаатар.
•Ч.Сосормаа (2022). Төрийн албаны ёс зүйн шинэчлэл. Улаанбаатар.
•Эрүүгийн хууль (2015).
•Я.Цэвэл (1966). Монгол хэлний товч тайлбар толь.