Санхүүгийн үр ашигтай ажиллахад манлайллын хэв маяг нөлөөлдөг үү?

Зохиогчийн тухай

Зохиогчийн мэдээлэл байхгүй.

Түлхүүр үг: Манлайллын хэв маяг (Leadership style), Манлайллын хамтын хөгжлийн хэв маяг (Transformational leadership style), Манлайллын удирдлагын давамгайллын хэв маяг (Transactional leadership style), Удирдлагын идэвхгүй хэв маяг (Laissez-Faire), Санхүүгийн үр ашиг (Financial efficiency)

Хураангуй

Санхүүгийн хувьд сахилга баттай, үр ашигтай ажиллахад байгууллагын удирдлага хамт олны ажлын уялдааг хангах, үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлт хийх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах арга барилаас хамаарах боломжтой юм. Сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгээс үзэхэд өнөөгийн тогтворгүй, хурдацтай хөгжлийн орчинд манлайллын хамтын хөгжлийн хэв маяг (transformational leadership style) байгууллагын хамт олныг атгасан гар шиг нэгдмэл зорилго, алсын хараанд хөтлөх замаар санхүүгийн хувьд үр ашигтай ажиллахад илүү эерэг нөлөөтэй гэсэн байна. Судлаач Басс, Аволио нарын манлайллын онолд хамтын хөгжлийн хэв маягийн манлайллыг хэрэгжүүлж буй удирдлага нь хамт олныг байгууллагын алсын хараа, зорилгод хөтлөн, тэднийг сургаж, хөгжүүлснээр байгууллагын хамт олны итгэл, харилцаа, ажлын уялдаа холбоо сайжирч бүхий л үзүүлэлтүүдэд эерэг үр нөлөөлөл үзүүлдэг гэжээ. Энэхүү судалгааны үр дүнгээр манлайллын хамтын хөгжлийн хэв маяг байгууллагын санхүүгийн үр ашигт эерэг нөлөөлөлтэй нь батлагдаж байна. Байгууллагад хамтын хөгжлийн манлайллын түвшин нэмэгдэхэд санхүүгийн үр ашиг дээшилж байгаа нь корреляцийн болон регрессийн шинжилгээний үр дүнгээр тус тус нотлогдсон. Техник, технологийн үсрэнгүй хөгжил, олон улсын санхүү, эдийн засгийн харилцан хамаарлын нөлөөгөөр бизнесийн орчин хур дацтай өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад бизнесийн байгууллагууд оновчтой бүтэц, зохион байгуулал тад орох, санхүү-гийн нөөцийн хуваарилалтыг үр ашигтай түвшинд барих, хүний нөөцийн удирдлагын үр нөлөө бүхий арга хэрэгслүүдийг ашиглах зэргээр олон төрлийн арга хэмжээг авч байгаа энэ цаг үед манлайллын хэв маягийн талаарх судалгаа, манлайллын эерэг үр нөлөө бүхий хэв маягийн талаарх судалгааг хийж, үр дүнг танилцуулснаараа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлага, бизнес эрхлэгч хэн бүхэнд хэрэгтэй, эрдэмтэн судлаачдад шинэ санаа авах судалгаа болсон гэж үзэж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Yukl, in G.A. (2008). Leadership Organizations. Seventh edition. Englewood Cliffs, N.J. Prentice-Hall.

Cleveland, J., Stockdale, M. & Murphy, K.R. (2000). Woman and Men in Organizations. London: Lawrence Erlbaum Associates.

Northouse, P.G.(2016). Leadership Theory and Practice (7th Edition). London, United Kingdom: SAGE Publications, Inc.

Burns, J.M. (1978) Leadership. New York. Harper & Row.

Bass, B. (2008). Bass & Stogdill’s Handbook of Leadership: Theory, Research & Managerial Applications (4th ed.). New York, NY: The Free Press.

Huang, H. L. (2007). The effects of leadership style, organizational culture, total on quality management organizational performance as exemplified with the departments of TSC, MBA Thesis, Department of Business Administration, National Sun Yat-sen University.

Awamleh, R., & Gardner, W. L. (1999). Perceptions of leader charisma and effectiveness: The effects of vision content, delivery, and organizational performance. The Leadership Quarterly, 10(3).

Saunders, M; Lewis, P & Thornhill, A (2007). Research Methods for Business Students. 4th Edition. Harlow: FT Prentice Hall.

Баатартогтох, Ц. (2012). Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүй. Улаанбаатар

Koene, B. A. S., Vogelaar, A. L. W., & Soeters, J. L. (2002). Leadership effects on organizational climate and financial performance: Local leadership effect in chain organizations. The Leadership Quarterly, 13(3).

Xenikou, (2006). and A., & Simosi, Organizational M. culture transformational as predictors of leadership business unit performance. Journal of Managerial Psychology, 21(6).

Wang, H., Tsui, A. S., & Xin, K. R. (2011). CEO leadership behaviors, organizational performance, and employees’ attitudes. The Leadership Quarterly, 22(1).

Bass, B. M., & Riggio, R. E. (2006). Transformational Leadership (2nd ed.). Mahwah, NJ: Lawrence Erlbaum Associates Inc.

Bass, B.M., Avolio, B.J. (1996). The Transformational and Transactional Leadership of Men and Women. Applied Psychology: An International Review, Vol. 45, 5-34.

Bass, B. M., & Avolio, B. J. (1994). Improving organizational Effectiveness through Transformational Leadership. Thousand Oaks, CA: Sage.

Voyce, Li., Rebecca, M., & Brendan, B. of (2016). “The Divergent Effects Transformational Leadership on Individual and Team Innovation”, Group & Organization Management, 41 ,66-97.