Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдахад тулгарч буй хүндрэл

Зохиогчийн тухай

Б.Нарантулга, доктор, дэд профессор

Удирдлагын академи, Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч

А.Бүүвэйдулам, Төрийн удирдлагын магистр

Түлхүүр үг: Эрт илрүүлэг, хүндрэл, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа.

Хураангуй

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн зорилт, үйл ажиллагаа тусгагдсан байдаг. Эдгээр баримт бичгийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 тоот тушаалаар хүн амын дунд эрүүл мэндийн эрт илрүүлэг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг нь 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулагдаж эхэлсэн ба 2023 оны 5 дугаар сарын 1-ний байдлаар нийт хүн амын 25.7 хувь, 46-60 насны хүн амын 17.2 хувь нь тус тус эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан талаар ЭМЯ-ны мэдээлэлд дурджээ. Ийнхүү эрт илрүүлэгт хамрагдахгүй байхад олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд энэхүү өгүүллийн хүрээнд эрт илрүүлэгт хамрагдахад тулгарч буй хүндрэлүүдийг тодорхойлохыг зорилоо. Дундаас дээш буюу 45-64 иргэдийн тухайд эрүүл мэндийн эрсдэлт нөхцөл байдал илүү боловч эрт илрүүлэгт хамрагдалт хангалтгүй байсан. Иймд судалгааны түүвэрт Улаанбаатар хотод амьдарч буй 45-64 насны иргэдийг хамруулав. Санал асуулга, ярилцлага, кейс зэрэг тоон болон чанарын судалгааны үр дүнгээр эрт илрүүлэг зохион байгуулж буй эрүүл мэндийн байгууллагын байршил, ажиллах цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн хүртээмж зэрэг хүчин зүйл нь Улаанбаатар хотын 45-64 насны иргэдийн эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдалт доогуур байхад нөлөөлж байна. Энэ өгүүлэл нь “Төрийн удирдлага” сэтгүүлийн 2024 оны I, Дугаар 26-д хэвлэгдсэн “Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдалтад мэдээллийн хүртээмжийн үзүүлэх нөлөө” сэдэвт өгүүллийн үргэлжлэл болно.

Эх сурвалжийн жагсаалт

Д.Алтанчимэг, Д.Алтанцэцэг. (2014). Эрүүл мэндийн зан үйлийн өөрчлөлт онол хэрэглээ. Улаанбаатар: Эдо Солюшн ХХК.

Ж.А.Муир Грей. (2003). Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж. Улаанбаатар.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. (2020). Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа. Улаанбаатар.

Теодоре Х. Тулчински, Е. А. (2005). Шинэ нийгмийн эрүүл мэнд.

Эрүүл мэндийн яам. (2022). Эрүүл мэндийн сайдын тушаал А/139: www. moh.gov.mn-ээс Гаргасан

Эрүүл мэндийн яам. (2023 оны 2 9). Эрт илрүүлэгт нийт хүн амын 25 хувийг хамруулжээ. https://gogo.mn/r/ xd51m-ээс Гаргасан

Ananth Srinath, F. v. ( 2023). Barriers to cervical cancer and breast cancer screening uptake in low- and middle income countries: a systematic review. Health Policy and Planning, 509–527.

Feng GC, L. Z. (2021 ). A Model Based Meta-Analysis of Willingness to Participate in Cancer Screening. . Int J Environ Res Public Health., 2580.

Ghorbani-Dehbalaei, M., Loripoor, M. (2021). The role of health beliefs and health literacy in women’s health promoting behaviours based on the health belief model: a descriptive study. BMC Women’s Health.

Glanze K, Rimer BK, Viswanath K. Health. (2005). Health Behavior: Theory, Research, and Practice, 5th Edition.

Glasgow RE, W. E. (2000). Barriers to mammography and Pap smear screening among women who recently had neither, one or both types of screening. . Ann Behavioral Medicine, 22(3):223-8.

IM, R. (1974). Historical Origins of the Health Belief Model. Health Education Monographs., 328-335.

Leila Masoudiyekta, B. D. (2015). Applying the Health Belief Model in Predicting Breast Cancer Screening. Jundishapur Journal of Chronic Disease Care: Vol.4, issue 4;, e30234.

Sung, J. J. (2008). Obstacles to colorectal cancer screening in Chinese: A study based on the Health Belief Model. American Journal of Gastroenterology, 103(4), 974–981.

Tayebeh Rakhshani, E. R. (2024). The effect of educational intervention based on health belief model on colorectal cancer screening behaviors. BMC Public Health .

World health organization. (2022, 9). Noncommunicable diseases. Retrieved from Noncommunicable diseases: https://www.who.int/news-room/ fact-sheets/detail/noncommunicable diseases

World health organization. (2022). WHO 2022 guide to screening. https:// assets.hse.ie/media/documents/ WHO-2022-Guide-to-Screening.pdf-ээс Гаргасан

Zare, M. G. (2016). The effect of Health Belief Model-based education on knowledge and prostate cancer screening behaviors: A randomized controlled trial. . International Journal of Community health.