ШУА-ийн тархи, сэтгэл судлалын хүрээлэнгээс зохион байгуулсан “төрийн албан хаагчийн боловсрол, хөгжлийн асуудлууд” сэдэвт сургалтын үр дүн

Зохиогчийн тухай

Л.Содномцогт, А.Уянга, Б.Биндэръяа, Б.Үүрийнтуяа, Б.Найдан, Г.Оюунчулуун, Ж.Цолмон- ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн

Б.Цэдэндорж, Б.Түвшинтулга, Ж.Пунцагдондов, Ц.Энхзаяа, Б.Ахерке, Б.Бадамдулам- Хил Хамгаалах Ерөнхий Газар

Түлхүүр үг: Тархи, түүнтэй холбоотой эмгэгүүд, төрх үйлийн болон трансляцын тархи судлал, сэтгэл судлалын үндсэн ойлголтууд, сэтгэл судлалын судалгааны арга зүй

Хураангуй

ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн 2022 онд Тархи судлалын 7 хоног арга хэмжээний хүрээнд “Тархи түүнтэй холбоотой эмгэгүүд” олон улсын сургалт зохион байгуулсан. Энэхүү олон улсын сургалтад тархи судлалын шинжлэх ухааныг сонирхон судалдаг, цаашид гүнзгийрүүлэн суралцах хүсэлтэй эмч, судлаач, сэтгэл зүйч, магистрант, докторант бүхий нийт 20 оролцогчийг хамруулсан бөгөөд бакалаврын зэрэг бүхий оролцогч 8, магистрын зэрэг бүхий оролцогч 11, докторын зэрэг бүхий оролцогч 1 байсан. Сургалтад Монгол, Япон, АНУ, Малайз, ОХУ, Киргиз зэрэг 6 улсын 23 эрдэмтэн, багш нар ирж оролцож лекц болон семинар, дадлагын хичээлийг заасан. 2023 онд “Трансляци ба төрх үйлийн тархи судлал” сэдэвт олон улсын сургалт зохион байгуулсан. Тус сургалт Монгол Улсад зохион байгуулагдсанаар Монгол улсын судлаач нарын судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх ажлыг эрчимжүүлэн, онол практик хосолсон шинэлэг арга барилд сурган, судалгаа шинжилгээ хийх аргачлалыг эзэмшүүлж, цаашид тархи судлалын чиглэлээр ажиллах судлаачдыг бэлтгэсэн. Тус сургалтад хүндэт зочноор Япон улсын Физиологийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн захирал Ж.Набекура (Junichi Nabekura), Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын ассоциацийн хүндэт ерөнхийлөгч Н.Сарториус (Norman Sartorius), Японы Тохокугийн их сургуулийн Биологийн хүрээлэнгийн захирал К.Цуцуй (Ken-Ichiro Tsutsui) тэргүүтэй, АНУ, Малайз, Швейцар, Хятад, Япон зэрэг улс орнуудын тархи судлал, сэтгэл судлалын шилдэг эрдэмтэн судлаач нар уригдан оролцож тархи судлал, сэтгэл судлалын салбарын дэвшилтэт технологи, арга аргачлалыг эзэмшүүлж, судалгаа шинжилгээний арга зүйд сургасан. Тархи, сэтгэл судлалын үндэсний хөтөлбөр сэдэвт панел хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн “Cэтгэл судлалын үндсэн ойлголтууд” сэдэвт сургалтыг 2022 оны 08 сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтад оролцогчдын 67 хувь нь танхимаар оролцсон бөгөөд сургалтад Хятад, Солонгос, Япон, Бразил, Энэтхэг зэрэг улс орнуудаас цахимаар оролцсон. Тус сургалт нь бизнесийн салбар, боловсролын салбар, хуулийн болон сэтгэл зүйн салбар зэрэг олон салбарыг хамарсан өргөн цар хүрээнд зохион байгуулагдсан. ийн Тархи, сэтгэл ШУА судлалын хүрээлэн санаачлан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгтэй (MPA) хамтран судлалын зүй-2023” судалгааны сэдэвт “Сэтгэл арга сургалтыг 8 байгууллагын 9 эрдэмтэн төлөөлөгч багш нар удирдан Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн төв байр буюу Монгени Товерийн сургалтын танхимд 2023 оны 08 сарын 09-10-ны хооронд батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу тус онол, практикийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн Хил Хамгаалах Ерөнхий Газартай хамтран Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын сэтгэл зүйн байдлыг судлан хамтарсан судалгаа хэрэгжүүлж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Chimeddulam.E, Battuvshin.L. (2022). The 5th IBRO-APRC Ulaanbaatar Associate school on brain-related disorders. УБ:Алмааз пресс.

Chimeddulam.E, Battuvshin.L. (2023). 6th IBRO-APRC Ulaanbaatar Associate school on bhavioral and Translational Neuroscience. УБ:Алмааз пресс.

Chimeddulam.E, Battuvshin.L.(2022). Multidisciplinary brain science. УБ:Алмааз пресс.

Chimeddulam.E,Battuvshin.L.(2023). Multidisciplinary brain science. УБ:Алмааз пресс.

Б.Цэдэндорж, Б.Түвшинтулга, Б.Ахерке, Б.Бадамдулам.(2023). Цэргийн сэтгэл судлалын хөгжлийн чиг хандлага хэлэлцүүлгийн эмхэтгэл. УБ:Чөлөөт хэвлэл сан.