Монгол улсын бага, дунд боловсролын бодлогын хэрэгжилт 1921-1924

Зохиогчийн тухай

М.Мөнхжаргал

Удирдлагын академийн докторант

Түлхүүр үг: Бага, дунд боловсрол, Боловсролын бодлого, Бодлогын хэрэгжилт

Хураангуй

“Түүхэн хөгжлийнхөө явцад олж авсан тархины их багтаамж, хөгжиж дэвших их боломжоороо л бусад амьтны үр зулзагаас ялгарахаас биш, хүний хүүхэд эхээс төрөхдөө хэлгүй, нэргүй, нэн өрөвдөлтэй улаан нялзрай амьтан байдаг. Түүнийг хүний нийгмийн орчинд арчилж бойжуулан, өсгөж, хөгжүүлэхгүй бол адгууснаас ялгаагүй амьтан болж хувирдаг. Хүн гэдэг нэртэй биологийн энэ амьтныг нийгмийн зохион байгуулалтаар амьдардаг, ухаалаг, бүтээлч, Хүн гэдэг нийгмийн амьтан болгон хөгжүүлэх төлөвшүүлж, үүргийг гагцхүү боловсрол л гүйцэтгэнэ” хэмээн судлаач Н.Бэгз бичсэн бичсэнээс гадна “боловсролыг иргэн төлөвшүүлэх нийгмийн институт” (Бэгз, 2008, хууд. 35) гэж үзсэн. Олон улсад ч мөн адил дээрх агуулгын хүрээнд боловсролыг чухалчлан үзэж боловсрол нь иргэдийг нийгэмшүүлэх болон улс үндэстнийг бүтээх гол арга хэрэгсэл гэж үздэг. Тэр тусмаа бага, өсвөр насанд хүн амьдрах чадвар, хүмүүн төлөвшлийнхөө гол суурийг тавьж байдаг тул бага, дунд боловсролыг нэн чухалд тооцно. Тэгвэл Монгол Улсын хувьд шинэ цагийн боловсролын тогтолцоо үүссэн 1921 оноос анхны Үндсэн хуулиа баталсан 1924 оны хооронд бага, дунд боловсролын суурь тавигдах үе байсан бөгөөд энэ цаг үед бага, дунд боловсролын бодлогын хэрэгжилт дээр шинжилгээ хийн хүргэж байна. Ингэхдээ судлаачийн зүгээс боловсрол олгох 3 бүлэг бүхий 6 талбартай загвар боловсруулж түүний дагуу шинжилсэн болно.

Эх сурвалжийн жагсаалт

Бэгз, Н. (2008). Боловсролын хөгжлийн онол, арга зүйн асуудлууд.

Даваацэрэн, Н. (2011). Ардын засгийн анхны сургууль “Бид ууган сургуулийнхан”.

МУҮНС, ДД3426/96, 371, Б-121. (1923). Бага насны хөвгүүд, охидыг сурган хүмүүжүүлэх учрыг товчлон үзүүлсэн бичиг.

Улсын Их Хурал. (2015). Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого.

Улсын Их Хурал. (2024). Боловсролын ерөнхий хууль.

Үндэсний Төв Архив, Х1, Д1, ХН 89. (1922). Монгол ардын засгийн газрын дотоод яамнаас засгийн газар хуудас явуулах учир:.

Үндэсний Төв Архив, Х1, Д1, ХН289. (1924). Ардын засгийн газрын хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн тогтоосон 39-р хурлын бичиг.

Үндэсний Төв Архив, Х1, Д4, ХН757. (1946). БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх яамны 25 жилийн ойн тухай илтгэл.

Үндэсний Төв Архив, Х1, Д6, ХН31. (1923). Хөвгүүдийн дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээ 30 зүйл.

Үндэсний Төв Архив, Х23, Д1, ХН17. (1923). Судар бичгийн хүрээлэнгийн газар хуудас дагалдуулан хүргүүлэх учир.

Үндэсний Төв Архив, Х4, Д1, ХН5. (1921). Бага сургуулийн дүрэм.

Үндэсний Төв Архив, Х4, Д1, ХН5. (1921). Сургуулийн танхим байгуулах.

Үндэсний Төв Архив, Х6, Д1, ХН246 . (1930). Товч тогтоол.

Үндэсний Төв Архив, Х6, Д1, ХН86. (1923). БНМАУ-ын Бага сургуулийн танхимын дүрэм, хэмжээ.

Үндэсний Төв Архив, Х6, Д2, ХН1057. (1951). Ардын соёл боловсролын талаар.

Үндэсний Төв Архив, Х6, Д2, ХН126. (1924). Монгол ардын хувьсгалт намын 9 дүгээр их хуралд тус улсын ардын үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх явдалд намаас гүйцэтгэх зорилтуудын тухай илтгэх илтгэлийн төлөвлөгөө.

Үндэсний Төв Архив, Х6, Д2, ХН671. (1944). Монгол Ард Улсын үндэсний соёл, боловсрол өөрийн хувьсгалын 23 жилийн ойд .

Үндэсний Төв Архив, Х6, Д2, ХН771. (1946). Хувьсгалын 25 жилийн ой ба ардын гэгээрэл боловсрол.

Үндэсний Төв Архив, Х6, Д6, ХН246 . (2001). Монгол улсын боловсрол: Үүсэл, хөгжил, хэтийн төлөв.

Эдийн засгийн судалгааны институци, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг. (2013). Боловсролын салбарын тойм судалгаа.

Amna Saleem, F. D. (2022). Global Citizenship Education: A New Approach to Global Citizenship Development. Perennial Journal of History.

Clarke E. Cochran, L. C. (2003). American Public Policy.

Educate A Child. (2016). Education and The SDGs.

Inna Bessarabova, T. B. (2018). Goals and objectives of civic education in Russia and in the USA: the comparative analysis.

Marina Starodubtceva, I. K. (2015). The State Policy of Education in Modern Russia: Pro and Contra.

Ministry of Education The People’s Republic of China. (2009). Education Law of the People’s Republic of China.

Ministry of Human Resource Development. (2020). National Education Policy.

The Hashemite Kingdom of Jordan Ministry of Education. (2022). The Hashemite Kingdom of Jordan Ministry of Education. https://moe.gov.jo/en/ node/19404-ээс Гаргасан

Uddin, M. J. (2010). National Education Policy-2010 of Bangladesh.