Эрүүл мэндийн салбарын их өгөгдөл, түүний хэрэглээ

Зохиогчийн тухай

Д.Байгал, доктор, профессор

Удирдлагын академи, Төрийн албаны сургуулийн захирал

П.Ганчимэг

Удирдлагын академийн докторант

Түлхүүр үг: Их өгөгдөл, эрүүл мэндийн салбар, өвчтний түүх, мэдээлэл

Хураангуй

Эрүүл мэндийн салбарын их өгөгдлийн хадгалалт, буцаан ашиглаж байгаад хяналт хийхэд хувь хүний өвчний түүхэн мэдээлэл нь үйлчлүүлсэн эрүүл мэндийн байгууллага болон хувь хүний өвчний картад архивлан хадгалагдах зориулалттай. Мөн эмнэлгээр үйлчлүүлэгчийн өвчний түүх нь эрүүл мэндийн салбарын тоон үзүүлэлт гаргах зорилго бүхий маягтын дагуу цуглардаг. Ингэж хадгалагдахдаа ямар мэдээллийг агуулж байсныг судлан үзэх зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хадгалагдаж буй хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүхэн мэдээлэлд агуулгын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Агуулгын шинжилгээг гүйцэтгэхдээ эрүүл мэндийн салбарын их өгөгдөл үүсэх процесс болон хэрэглээг өвчний түүх хөтлөх маягт болон тусгайлан зохицуулсан эрх зүйн баримт бичигт тулгуурласан болно. Судалгааг гүйцэтгэхдээ их өгөгдлийг үүсгэж байгаа хэлбэрээр нь хоёр ангилж авч үзсэн. Судалгааны үр дүнгээс үзвэл, хувь хүний эрүүл мэндийн их өгөгдөл үүсгэх процессыг цаасан болон цахим хэлбэрээр ангилж болохоор байгаа бөгөөд БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1970 оны 481 тоот тушаалын дагуу “Өвчний түүх” нэртэйгээр цаасан өгөгдлийг анх үүсгэж байжээ. Харин цахим өгөгдлийг 2006 оноос эхлэн байгууллагын эрүүл мэндийн амбулаторийн хэсгээр үйлчлүүлэгчийн мэдээллийг цахим хэлбэрээр бүртгэж эхэлсэн байна.

Эх сурвалжийн жагсаалт

Amir Gandomi, M. H. (2014). Beyond the hype: Big data concepts, methods, and analytics. International journal of information management.

Bahl, S. (2015). Brief on ICD Trend: Big Data. Asain and Pacific Training Centre Information and Communication Technology for Development.

Chris Sniders, U. M.-D. (2012). Big Data Gaps of Knowledge in the Field of Internet. International Journal of Internet Science, 1-5.

Dash, S. (2019). Big data in healthcare: management, analysis and future prospects. Journal of Big Data.

Foundation, T. P. (2014). Evidence Based Policymaking: A guide for effective goverment.

Mark A, B. a. (2012). The Importance of Big Data:A Definition. Gartner.

Yapijakis, C. (2009). Hippocrates of Kos, the father of clinical medicine, and Asclepiades of Bithynia, the father of molecular medicine. Review . PubMed.

Б.Нарантулга, Б. (2004). Түүвэрлэлтийн аргазүй. Улаанбаатар: МУИС, ЭЗС, Хүн амын сургалт судалгааны төв.

Баатартогтох, Ц. (2012). Нийгмийн шинжлэх ухааны судалгааны арга зүй. Улаанбаатар: Удирдлагын академи.

Ли, С. (2019). Global Burden of Disease (GBD). IHME.

Т.Төмөр. (2022). Байгууллагын соёлд удирдлагын манлайлал нөлөөлөх нь (их сургуулиудын жишээн дээр). Улаанбаатар: Удирдлагын академи, Төрийн удирдлагын докторын диссертаци.

тушаал, Э. м. (2018). Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам. Улаанбаатар: Эрүүл мэндийн яам.

ЭМХТ. (2022). Эрүүл мэндийн үзүүлэлт. Улаанбаатар.

ЭМЯ. (2013). МУ-ын ерөнхий сайдын 9 сарын 20-ний өдрийн 139 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсгийн тайлан.