Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдалтад мэдээллийн хүртээмжийн үзүүлэх нөлөө

Зохиогчийн тухай

Б.Нарантулга, доктор, дэд профессор

Удирдлагын академи, Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч

А.Бүүвэйдулам, Төрийн удирдлагын магистр

Монголын талбарын тархвар судлаачдын холбоо ТББ-ын судлаач

Түлхүүр үг: эрт илрүүлэг, мэдээлэл авсан байдал, халдварт бус өвчин

Хураангуй

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг чухал ач холбогдолтой юм. Үүнтэй уялдуулан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын дунд эрт илрүүлэг зохион байгуулах тухай тусгаж, энэ талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг зохион байгуулагдсанаас хойш нийт хүн амын 25.7 хувь, 46-60 насны хүн амын 17.2 хувь нь тус тус эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан талаар ЭМЯ-ны мэдээлэлд дурджээ. Иймд эл өгүүллээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нэн шаардлагатай бүлэг болох 45-64 насны иргэдийн эрт илрүүлгийн талаар мэдээлэл авсан байдал нь үзлэгт хамрагдахад хэрхэн нөлөөлж байгааг Улаанбаатар хотын түвшинд тодорхойлохыг зорилоо. Судалгааг тайлбарлах судалгааны загвараар, цаг хугацааны хувьд кросс-секц хэлбэрээр хийхдээ тоон болон чанарын мэдээлэл; анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг ашигласан. ЭМЯ-наас гаргасан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалтын талаарх өгөгдөл, төлөөлөх чадвартай түүвэр олонлог бүрдүүлэн 45-64 насны 399 иргэнээс авсан санал асуулгын судалгааны дүн, иргэдтэй хийсэн ярилцлага болон кейс судалгааны дүн нь суурь шинжтэй өгөгдөл болов.

Эх сурвалжийн жагсаалт

Д.Алтанчимэг, Д.Алтанцэцэг. (2014). Эрүүл мэндийн зан үйлийн өөрчлөлт онол хэрэглээ. Улаанбаатар: Эдо Солюшн ХХК.

Ж.А.Муир Грей. (2003). Нотолгоонд тулгуурласан эрүүл мэндийн тусламж. Улаанбаатар.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. (2020). Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа. Улаанбаатар.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв. (2022). Retrieved from www.ncph.gov.mn/report-4840.

Теодоре Х. Тулчински, Е. А. (2005). Шинэ нийгмийн эрүүл мэнд.

Эрүүл мэндийн яам. (2022). Retrieved from Эрүүл мэндийн сайдын тушаал А/139: www.moh.gov.mn

Эрүүл мэндийн яам. (2023, 2 9). Эрт илрүүлэгт нийт хүн амын 25 хувийг хамруулжээ. Retrieved from https://gogo.mn/r/xd51m

Feng GC, L. Z. (2021 ). A Model-Based Meta-Analysis of Willingness to Participate in Cancer Screening. . Int J Environ Res Public Health., 2580.

Ghorbani-Dehbalaei, M., Loripoor, M. (2021). The role of health beliefs and health literacy in women's health promoting behaviours based on the health belief model: a descriptive study. BMC Women's Health.

Glanze K, Rimer BK, Viswanath K. Health. (2005). Health Behavior: Theory, Research, and Practice, 5th Edition.

IM, R. (1974). Historical Origins of the Health Belief Model. Health Education Monographs., 328-335.

Leila Masoudiyekta, B. D. (2015). Applying the Health Belief Model in Predicting Breast Cancer Screening. Jundishapur Journal of Chronic Disease Care: Vol.4, issue 4;, e30234.

World health organization. (2022, 9). Noncommunicable diseases. Retrieved from Noncommu356nicable diseases: https://www.who.int/news-room/fact-sheets/detail/noncommunicable-diseases

World health organization. (2022). WHO 2022 guide to screening. Retrieved from https://assets.hse.ie/media/documents/WHO-2022-Guide-to-Screening.pdf