Монголын нийгмийн дунд давхрааны төлөв байдал

Зохиогчийн тухай

С.Мөнхчулуун, Удирдлагын академийн докторант

Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитор

Түлхүүр үг: Дунд давхраа, дундаж давхарга, middle class, middle strata

Хураангуй

Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд Монгол Улсын нийт өрхийг төлөөлөх чадвар бүхий “Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа” (ӨНЭЗС) ны мэдээллийн баазад тулгуулан дундаж орлоготой хүн амын бүлгийн өөрчлөлт, тархалт, чиг хандлага, дүр төрх, өрхийн амьжиргааны түвшинд гарсан өөрчлөлтөд шинжилгээ хийж үр дүнг тусгав. ӨНЭЗС нь хүн амын амьжиргааны түвшин, өрхийн орлого, зарлагыг тооцох үндсэн зорилготой, улсын хэмжээнд төлөөлөх чадвартай судалгаа бөгөөд дэлгэрэнгүй болон хураангуй хэлбэрээр ҮСХ-ноос тогтмол явуулдаг байна. Судалгааг 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021 онд дэлгэрэнгүй хэлбэрээр хийсэн ба 1) дунд, дундын дунд давхраа нь дундаж нийт, дундаж мөнгөн орлогын бүлэг, 2) доод давхраа нь дундаж нийт, дундаж мөнгөн орлогын 50 хувиар, дээд давхраа нь дундаж нийт, дундаж мөнгөн орлогын 100 хувиар зааглагдсан орлогын бүлэг 3) дундын доод давхраа нь дундаж нийт, дундаж мөнгөн орлогоос 300 мянган төгрөгөөр доош, дундын дээд давхраа нь дундаж нийт, дундаж мөнгөн орлогоос 300 мянган төгрөгөөр дээш зааглагдсан орлогын бүлэг юм.

Эх сурвалжийн жагсаалт

Pew Research Center. (2015a). The American Middle Class Is Losing Ground. Washington.

Pew Research Center. (2015b). A Global Middle Class is More Promise than Reality.

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа 2015-2021