Төрийн албаны төв байгууллагын хөгжил, чиг хандлагa (бнсу-ын хнуя-ны жишээн дээр)

Зохиогчийн тухай

Б.Цацралт, доктор

СЭЗИС, Салбар дундын судлалын тэнхимийн багш

Хураангуй

Төрийн албаны төв байгууллага нь тухайн улс орны төрийн албаны тогтолцоо дахь хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүдийг нэгтгэн удирддаг байгууллага тул аль ч улс оронд бүтэц зохион байгуулалтын аль нэг хэлбэрээр үйл ажиллагааг явуулж байдаг. Улмаар удирдлага, зохион байгуулалтын хувьд ямар бүтэцтэй, мөн ямар статустай байх, улмаар хүний нөөцийн удирдлагын ямар чиг үүрэгт төвлөрөн үйл ажиллагаа явуулахаас хамаарч төрийн албаны тогтолцоонд хэсэгчилсэн болон бүхэлд нь хүчтэй нөлөөлж байдаг. Энэхүү судалгааг хийх болсон үндэслэл нь “төрийн албаны төв байгууллага”-ын талаар оношилгоо хийх, түүнчлэн чиг үүрэг, үйл ажиллагааны хувьд хосолмол удирдлагад орсон өнөө цагт чиг үүргүүдийн зааг ялгаа, хамрах хүрээ, бүтэц зохион байгуулалтын оновчлол зэргийг харьцуулж, онолын үндэслэл, практик уялдаа холбоог бодитоор үйл ажиллагаа явуулж буй төрийн албаны төв байгууллагын жишээн дээр бататган харах нь нэг талаасаа авах гээхийн ухаанаар өнөөгийн төрийн албаны тогтолцоонд үүсээд байгаа эргэлзээ, үл ойлгогдох нөхцөл байдлыг тайлах, нөгөө талаасаа төрийн албаны төв байгууллагыг мэргэжлийн байр сууринаас чухам ямар шалгууруудад сегментэлж оношилгоо хийх вэ гэдгийг баримжаалахад тустай юм. Тус судалгаа нь дэлхийн улс орнуудад төрийн албаны төв байгууллагын хөгжил, чиг хандлага аль зүгт чиглэж, ямар түвшинд байгааг хөгжингүй улс орнууд, тэр дундаа БНСУ-ын жишээнд тулгуурлан хийлээ. Судалгааны үр дүнд БНСУ ын төрийн албаны төв байгууллага болох “Боловсон хүчний шинэтгэлийн газар” -ын (Ministry of Personnel Management) бие даасан байдал хэсэгчилсэн байдлаар хангагдсан бөгөөд, үйл ажиллагааны хувьд төрийн албаны хүний нөөцийн маргаантай шийдвэрийг шалган тогтоох, шударга бус шийдвэрийг цуцлах, эсвэл засвар өөрчлөлт оруулах эрх бүхий Төрийн албан хаагчдын Маргаан зохицуулах Хороо, мөн бусад холбогдох байнгын болон байнгын бус үйл ажиллагаатай Хороод төрийн албанд шударга байдлыг сахиулах, бэхжүүлэхэд хүчтэй нөлөөлөх замаар төрийн албаны тогтолцоог нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангадаг гэж дүгнэж болохоор байна.

Эх сурвалжийн жагсаалт

Resolutions of Congress, U. (1883). Retrieved from Pendleton Civil Service Reform Act: https://www.archives.gov/ milestone-documents/pendleton act#:~:text=The%20Pendleton%20Act%20 provided%20that,were%20covered%20 by%20the%20law.

“Ministry of Personnel Management”. https://www.mpm.go.kr/mpm/

Tobin, Im, Minbong Yu. (2012). Personnel Administration Theory: From the perspective of Government Competitiveness, pp.132. Republic of Korea: 박영사.

Management, M. o. (2022). Statistical Yearbook. Retrieved from https:// www.mpm.go.kr/mpm/ebook/2022stat/ ecatalog5.html

Ministry of Personnel Management. (2022, pages 3). Statistical Yearbook.

https://www.mpm.go.kr/mpm/ ebook/2022stat/ecatalog5.html. Retrieved from https://www.mpm.go.kr/mpm/ ebook/2022stat/ecatalog5.html

대통령령 제33690호. (2023). 고위공무원단 인사규정, 제15조 2항. Retrieved from https://www.law.go.kr/법령/고위공무원단%20인사규정

대통령령 제33690호. (2023). 고위공무원단 인사규정 제15조 2항. Retrieved from https://www.law.go.kr/법령/고위공무원단%20인사규정

Office), 국. (. (2022, 115~117쪽). 2022년 예산안 위원회별 분석 [행정안전위원회] : 인사혁신처.

국회예산정책처 (National Assambley Budget Office). (2022, 115~117쪽). 2022년 예산안 위원회별 분석 [행정안전위원회] : 인사혁신처.