Монгол улсын валют зохицуулалт, валютын захын хөгжил

Зохиогчийн тухай

Л.Ариунаа, доктор, дэд профессор

Удирдлагын академи, Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч

Түлхүүр үг: Гадаад валютын зах, валютын тогтолцоо, валют зохицуулалт, валютын арилжаа, гадаад валютын улсын нөөц

Хураангуй

Өгүүлэлд Монгол Улс валютын хөвөгч ханшийн дэглэмд шилжсэнээс хойш валютын захын хөгжил болон Монголбанкнаас хэрэгжүүлж буй валют зохицуулалтын нөхцөл байдлыг тоймлон дүн шинжилгээ хийв. Манай улсын валютын захын үйл ажиллагаа жилээс жилд идэвхжиж байгаа бөгөөд хөвөгч ханшийн дэглэмд шилжсэнээс хойш төгрөгийн ханш сулрахаас гадна хэлбэлзэл нь өндөр байна. Валютын арилжааг санхүүгийн арга хэрэгслээр нь авч үзвэл спот захын арилжааны хэмжээ харьцангуй нэмэгдэж форворд, своп зэрэг бусад арга хэрэгсэл тодорхой хэмжээнд хөгжиж иржээ. Монгол Улсын валютын зах зээлд цөөн тооны тоглогчид давамгай байр суурь эзэлдэг тул тэдгээр тоглогчид валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд улмаар валют солилцооны ханшийн хүлээлтээр дамжин тус зах зээлийн бусад оролцогчдын арилжаанд нөлөөлдөг байх магадлал өндөр байна.

Эх сурвалжийн жагсаалт

Монголбанк. (2021). Жилийн тайлан. УБ: Монголбанк.

Монгол Улсын хууль. (1994). Валют зохицуулалтын тухай.

Монгол Улсын хууль. (1996). Төв банк / Монголбанкны/ тухай.

Монголбанкны журам. (2020). Монголбанкны гадаад валютын спот арилжааны журам. Улаанбаатар.

Д.Цэнддорж. (2019). Валютын зах дахь төв банкны оролцоо: Интервенцийн асуудал. Мөнгө, санхүү, баялаг, 41-51

СЗХ. (2022). Санхүүгийн салбарын тойм. УБ.

ҮСХ. Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. https://www.1212.mn/

Yanfitri, Sugeng M. Noor Nugroho Ibrahim. (2010). Effects of Foreign Exchange Supply and Demand Dynamics to Rupiah Exchnage Rate and Economic Performance. BMEB (Bulletin of Monetary Economics and Banking, Vol. 12, No. 3, рр. 289-328.

А.Энхжин. (2018). Валютын зах зээлийн нөхцөл байдал: Төв банкны оролцоо. УБ.