Цахим засаглалын хөгжлийн бодлогын зохицуулалтад хийсэн шинжилгээ

Зохиогчийн тухай

Ё.Батсүх, магистр

Удирдлагын академи, Мэдээллийн технологийн албаны дарга

Түлхүүр үг: цахим засаглал, цахим засаглалын хөгжлийн бодлого, бодлого, бодлогын зохицуулалт, зохицуулалтын арга хэрэгсэл

Хураангуй

Цахим засаглалын хөгжлийн бодлогын асуудлыг авч үзэх бөгөөд цахим засаглалыг тодорхойлохдоо 2001 оны дэлхийн банкны тодорхойлолтын агуулгын дагуу “Төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах (нэг), төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх, эгэх хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах (хоёр), оролцогч талуудад чанартай үйлчилгээ үзүүлэх (гурав) зорилгоор төрийн эзэмшлийн МХХТ-ийн цогц системийг ашиглах” гэсэн өргөн утгаар нь авч үзлээ. Тодорхойлолтын дагуу Монгол Улсын цахим засаглалын хөгжлийн бодлогын баримт бичгийн агуулгад бодлого зохицуулалтын 7-н үзүүлэлтээр шинжилгээ хийсэн бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш буюу өнгөрсөн 30 жилийн хугацаанд цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор 67 бодлогын баримт бичигт холбогдох зохицуулалтыг хийсэн байна. Үүнээс “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр 2005-2012 оны хооронд, “Цахим засаг” хөтөлбөр 2012-2016 оны хооронд хэрэгжүүлж, 2019 онд батлагдсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөр цахим засаглалын хөгжлийн бодлогын үндэс болж байна хэмээн тодорхойлж бусад баримт бичгүүдийг хэрэгжилтийн шатанд гарсан зохицуулалтын хэрэгсэл гэж үзэн бодлого болон зохицуулалтын хэрэгслийн хоорондын нийцтэй байдлыг контент шинжилгээний аргаар судаллаа. Судалгаанд цахим засаглалын хөгжлийн бодлогын гол зорилго болон тэдгээрийн хэрэгжилтийг харьцуулсан бөгөөд тухайн бодлогыг дагалдан гарсан хууль, дүрэм, журмуудад туссан зүйл заалтууд нь цахим засаглалын хөгжлийн бодлогын зорилгод нийцэж байгаа байдлыг сөрөг (эсрэг), холбоогүй (нейтраль), эерэг буюу зорилгод нийцсэн (чиглэсэн) гэсэн байдлаар тодорхойлсон. Үүний үр дүнд тухайн төрийн байгууллагуудын дүрэм, журмын зарим зүйл заалтуудын агуулга нь цахим засаглалын хөгжлийн бодлогын зорилгын агуулгатай эсрэг буюу сөрөг утга бүхий байна.

Эх сурвалжийн жагсаалт

Ashok Agarwal and V Venkata Ramana. (2007 оны January 18). Foundations of E-government. Hydrabad. www.iceg. net: http://www.iceg.net/2007/books/ book1.html-ээс Гаргасан

B. Guy Peters. (2018). The challenge of policy coordination. Policy Design and Practice, 1-11.

Bardach, E. (1977). The implementation game: what happens after a bill becomes a law. Cambridge: MIT press.

Chopra, V.K. (1997). The Mirage of good Governance. Towards good governance.

Heeks R. (2001). Understanding e-governance for development. University of Manchester.

Kettani D. (2009). Good governance and e-government: applying a formal outcome analysis. International Journal of Electronic Governance, 5, 22-54.

Simon, H. (1984). Models of bounded rationality. Cambridge (MA): MIT press.

UN E-Government Ranking. (2020, 5). Retrieved from KNOEMA: https://knoema.com/ UNEGR2018/un-e-government-ranking?country=1001180-mongolia

Б. Баттөмөр. (2020). Төрийн зохицуулалт. Улаанбаатар: Эрдэнэзул ХХК.

Болд. Н, Батсүх. Ё, Цацралт. Б. (2018). ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН СУДАЛГАА: Хөгжлийн бодлого, хөтөлбөрийн жишээгээр. Улаанбаатар: Удирдлагын академи.

Засгийн газар. (2005). 216 дугаар тогтоол.

Засгийн газар. (2012). 101 дүгээр тогтоол.

Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоол. (огноо байхгүй). Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого. Улаанбаатар.

Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоол. (огноо байхгүй). Цахим засаглал үндэсний хөтөлбөр. Улаанбаатар.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоол. (огноо байхгүй). Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл. Улаанбаатар.

УИХ-ын 2020 оны 24 дүгээр тогтоол. (огноо байхгүй). Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр. Улаанбаатар.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоол. (огноо байхгүй). Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого. Улаанбаатар.