Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээ

Зохиогчийн тухай

Ж.Алтайбаатар, доктор

Удирдлагын академи, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн дэд профессор

Н.Цолмонтуяа, доктор, дэд профессор

Удирдлагын академи, Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн профессор

Ч.Эрдэнэчимэг, доктор, дэд профессор

Удирдлагын академи, Улсын салбарын удирдлагын тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: Ёс зүйн дүрэм, ёс зүйн дүрмийн хэрэгжилт, ёс зүйн менежмент, ёс зүйн менежментийн дэд бүтэц, ёс зүйн зөрчил

Хураангуй

Энэхүү өгүүлэл нь Удирдлагын академид 2021 онд гүйцэтгэсэн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн шинжилгээ” сэдэвт судалгааны үр дүнд үндэслэсэн болно. Иргэндээ үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй төрийн албыг төлөвшүүлж төрд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхийн тулд төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх нь төрийн албаны шинэчлэлийн амин чухал асуудал болж байгаа билээ. Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулах, түүнд хяналт тавих чиглэлээр бодлогын болон хууль эрх зүйн цөөнгүй баримт бичгүүдэд холбогдох зохицуулалтыг тусгасан, зарим баримт бичгийг шинээр батлан мөрдүүлж эхэлсэн. Эдгээрийн дотор 2019 онд шинээр батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” ийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны байгууллагын зохион байгуулж байгаа үйл ажиллагааг судлан үзэх, тусгайлан боловсруулсан шалгуур үзүүлэлтээр үнэлэн тулгамдаж буй асуудлуудыг тодруулах, ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын үүднээс энэхүү судалгааг гүйцэтгэсэн болно. Өгүүлэлд төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилт, ёс зүйн менежментийн дэд бүтцийн бүрдүүлэлтийн байдалд шинжилгээ хийсэн дээрх судалгааны үр дүнгээс товч дурдсаны зэрэгцээ ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр боловсруулсан санал, зөвлөмжийг тусгасан болно.

Эх сурвалжийн жагсаалт

Andre Nijhof, Stephan Cludts, Olaf Fisscher, Albertus Laan. (n.d.). Measuring the implementation of codes of conduct. An assessment method based on a process approach of the responsible organisation

E- Kojo Sakyi, Justice Nyigmah Bawole. (August, 2009). Challenges in implementing code of conduct within the public sector in Anglophone West African countries: Perspectives from public managers. Journal of public administration and policy research Vol. 1(4), 068-078

Kirsi Дijдlд, Marja Paavilainen. (2000). Civil service ethics: A study of the grounds of civil service ethics, its present state and areas of development. Helsinki: Ministry of Finance

McDonald, G., Nijhof, A. (1999). Beyond codes of ethics: an integrated framework for stimulating morally responsible behaviour in organizations. Leadership & Organization Development Journal, 20 (3).

Organisation for Economic Co-operation and Development MENA-OECD Governance Programme. (2010). Implementing a Code of Conduct for the Public Sector in Jordan.

Rivka Grundstein-Amado. (April, 2001). A strategy for formulation and implementation of codes of ethics in public sector organization. International Journal of Public Administration 24(5), 461-478.

Schwartz, M.S. (2002). A code of ethics for corporate code of ethics. Journal of Business.

МҮХАҮТ, МУИС. (2020). “Монголын Бизнесийн орчин” судалгааны тайлан. Улаанбаатар.

Төрийн албаны зөвлөл. (2020, 12 28). Төрийн албаны зөвлөлийн 2020 оны "онцлох 20 ажил". Retrieved from Монгол Улсын Төрийн албаны зөвлөл: https://csc.gov.mn/s/9/825

Чулуунбаатар Г., Цэдэндамба С., Жаргал Ж. ба бусад. (2019). Төрийн захиргааны албаны ёс зүйн хариуцлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх нь. Улаанбаатар: УА.