Нүүдэлчдийн нэгдсэн төр, Чингис хааны үзэл санааг цухас тодотгох нь

Зохиогчийн тухай

Б.Энхбайгаль, доктор, дэд профессор

Д.Гансэлэм, доктор

Түлхүүр үг: Үндэстэн төлөвших үйл явц, Улс, төрт ёс, төрт ёсны түүх, системийн онол, үндэстэн хоорондын соёлын ялгаа, улс хоорондын захидал харилцаа, “Мөнх Тэнгэр”-ийн тухай ойлголт, үндэсний эрх ашгийн эрэмбэ, Монгол хэл, бичиг захидлын дэг, хуулийн засаглал, төр шашны тусгаар байдал.

Хураангуй

Хүн гүрнээс эхлэлтэй Монгол төрийн түүх, XIII зуунд дэлхийн түүх болтлоо өргөжсөн Чингис хааны түүх үнэхээр бодитой юу? Энэхүү гайхамшигт түүхийн мөн чанар, нууц нь яг юунд оршдог вэ? Эдгээр асуултууд дэлхий нийтийн анхаарлыг татсаар ирэв. Монголчуудын түүхээ, төрт ёсны уламжлалаа таньж мэдэх, ойлгохдоо баримтлах гол зарчмууд юу байх вэ? Тухайлбал, үндэсний өөрийн соёлын үнэт зүйлс, философи ойлголтууд, ертөнцийг үзэх үзлийн өнцгөөс авч үзэх нь хэр зэрэг чухал вэ? Үндэсний соёл, түүх, хэл нэг бүхэл цогц уу, үүнийг салангид гэж үзэж ирсэн практик зөв үү? Хөрш зэргэлдээ болон бусад улс орнуудын “Улс”-ын чиг үүрэг, зорилгын тухай ойлголт төсөөлөл, тухайн үеийн сэтгэлгээний хөгжил, төрт ёсны ялгаа нь улс хоорондын харилцаа, харилцан ойлголцолд ямар нөлөөтэй байсан бэ? Монголчууд XIII зуунд улсаа сэргээж байгуулсан үеийн, Чингис хааны “Мөнх тэнгэр"-ийн тухай үзэл санаа нь шашин шүтлэгийн ойлголт уу, эсвэл төрт ёс, философийн гүн гүнзгий утга агуулгатай, орчлон ертөнцийн зүй тогтол, эрх ашгийн эрэмбийн түлхүүр ойлголт уу? Монголын төрөөс түүх, хэл, соёлын судалгаанд ямар бодлого баримталж юуг анхаарах вэ? Бусад улс орнуудын соёлын түрэлт, зөөлөн хүчний бодлогыг давж, өөрийн хэл соёл, түүхийн дархлааг авч үлдэхэд юу чухал вэ? Энэ өгүүллээр нүүдэлчдийн нэгдсэн төр, тэдгээрийн төрт ёсны уламжлал хийгээд Чингис хааны үзэл санааны зарим онцлогийг үндэстний хөгжил, төлөвшлийн цогц үйл явц, түүхэн баримтуудад түшиглэн тодотгох оролдлого хийв. Одоогоос 800 жилийн өмнө, Хүн гүрнээс 1000 жилийн хойно "Эсгий туургатныг дахин нэгтгэж, эртний түүхт төрөө сэргээж, улсаа байгуулсан” Чингис хааны түүх “Монголын Нууц Товчоо” түүхэн эх сурвалж болон бусад эх сурвалжид дурдсан “Мөнх Тэнгэр” хэмээх философи “томьёолол”, түүний цаад утга, мөн чанарыг тодруулахыг зорилоо. Үндэстэн өөрийн түүхэндээ өөрөө эзэн болоогүй цагт хөндлөнгийн, харь сэтгэлгээний өнгөц дүгнэлтүүд түүхийг нь дэлхий дахинд буруугаар ойлгуулсаар, түүх гуйвж, Л.Н.Гумилёвын “Хар домог"-т өгүүлсний адилаар санаатай болон “санамсаргүй” гүтгэлэг, мушгин гуйвуулга байсаар л байх болно. Үндэсний хэл, соёлын асуудал ч үүний нэгэн адил аж.

Эх сурвалжийн жагсаалт

Hobbes, Т. (2016). Leviathan or the Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil . (1651). Wisehouse classics-Sweden.

Jefferson, T. (1802). Letter to the Danbury Baptists. Jefferson's Letter to the Danbury Baptists, the final letter as sent Library of Congress. Retrieved from https://www.loc.gov/loc/lcib/9806/ danpre.html

Klecheski, M. (2019, 10 03). Ambassador Klecheski’s Remarks. Distinguished Speaker Series. Ulaanbaatar: National University Of Mongolia, School Of International Relations And Public Administration. Retrieved from https://mn.usembassy.gov/2019 - am b - remarks-sirpa/

L.Siemens, R. (1988). Hegel and the Law of Identity. The review of Metaphysics 42(1), pp. 103-127.

Letter from Сьуьк Khan to Innocent IV. (n.d.). Archive Segreto Vaticano (Italia). Vatican: Digital Persian Archive Ashad. org. Retrieved 04 30, 2022, from http:// www.asnad.org/en/document/249/

Locke, J. (1689). A letter concerning toleration: Humbly submitted. (Churchill, Ed.) London: Macmillan Publishing Company (1950), Edition: I, 64 pages. Retrieved from https://books. google.co.uk/books?id=bOxiAAAAcAAJ&printsec= frontcover#v=onepage&q&f=false

Locke, J. (2003). Second Treatise of Government (1690). The Project Gutenberg eBook of Second Treatise of Government, by John Locke. Retrieved from https://www.gutenberg.org/ files/7370/7370-h/7370-h.htm

Winchester, S. (2016, 12 09). Empire of Tolerance. New York Times. Retrieved from https://www.nytimes. com/2016/ 12/09/books/review/ genghis-khan-quest-for-god-jack- weatherford.html

А.Амар. (1934). Монголын товч түүх. Улаанбаатар.

Д.Бямбасүрэн. (2009). Орчлонгийн хүрд. Улаанбаатар хот.

Вебэр, М. (2007). Хүлээн зөвшөөрөгдөх эрх мэдэл ба бюрократ шинж. (Б.Энхбайгаль, Орч.) https://www. scribd.com

/doc/ 92818098/%D0%A5%D2%AE%D0%9 B%D0 %AD%D0%AD%D0%9D-%D0%97%D3% A8%D0%92%D0%A8%D3%A8%D3%A8% D0%A0%D3%A8%D0%93%D0%94%D3% A8%D0%A5 -%D0%AD%D0%A0%D0% A5-%D0%9C%D0%AD%D0%94%D0% AD%D0%9B-%D0%9l %D0%90-%D0%9 I %D0%AE%D0%A0%D0%9E%D0%9A% D0%A0%D0%90%D0%-33c гаргасан

Д.Гансэлэм, Б.Энхбайгаль. (2021). Монголын Нууц Товчоо: Сонгодог эх. Улаанбаатар: Монголын оюуны өв соёлын хүрээлэн.

Гумилев, Л. (2007). Этногенез, дэлхийн био орчин. Улаанбаатар, Адмон.

Жичан, Л. (2010). Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл. Чингис хаанаас Чанчунь бомбыг урьсан заллагын захидал. (Ц. Др.ЯТанбаатар, Орч.)

Сыма Цянь (145 - 86 НТӨ). (2014). "Түүхэн тэмдэглэл" зохиолын ИО—р бүлэг, "Хүннүгийн шастир”. Улаанбаатар: Монгол Улсын ШУА, Археологийн хүрээлэн.

Энхбайгаль, Б. (2018). МОНГОЛ УЛСЫН БҮРЭН ЭРХИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ: ЭДИЙН ЗАСАГ. Улаанбаатар хот: Стратеги судалгааны хүрээлэн.

Б.Энхбайгаль. (2003). "Хөгжлийн онол, үзэл баримтлалууд". Докторантурын хөтөлбөрийн лекц. Улаанбаатар хот: Удирдлагын академи.

Б.Энхбайгаль, Д.Гансэлэм. (2020). Монголын Нууц Товчоо: Сэргээн хөрвүүлж бүрэн тайлж уншсан эх. Улаанбаатар: Эрхэмсэг Монгол хэвлэлийн газар.

Б.Энхбайгаль. (2003). Монголын эдийн засгийн урт хугацааны, хөгжлийн загвар боловсруулах нь. Улаанбаатар: Удирдлагын академи.

Callanan, К. (2014). Une InfinitO de Biens': Montesquieu on Religion and Free Government. 35(4), 739-767(29). History of Political Thought.

J.J.Rosseau. (1763). Du contract social ou principle du droit politique. Du contract social ou principle du droit politique, JJ.Rosseau (citoyen de Geneve). AMSTERDAM: Marc.Michel Rey. Retrieved 2021, from https://ia600306.us.archive. org/ 16/items/aaducontratsociOOrous/ aaducontratsoci00rous.pdf

Spengler, O. ((1918) 1978). Batinin du§U§U. Istanbul: Nuray Sengebli.