Төрийн бодлогод социологинг ашиглах нь: Туршлага ба зарим боломж

Зохиогчийн тухай

Г.Чулуунбаатар, академич

Ж.Батжаргал, магистр

МУИС, ШУС-ийн докторант, ФХ-ийн Социологийн салбар

Түлхүүр үг: Төр, төрийн бодлого, бодлого судлал, бодлогын судалгаа, социологи, олон нийтийн санаа бодол, социаль асуудал, социаль институт, хүмүүсийн түүхэн нийтлэг, хүмүүсийн зохион байгуулалтын нийтлэг, хүй элгэн, нийгмийн бүтэц, нийгмийн бүлэг, олон түмэн, нийгмийн сүлжээ нийгмийн тэгш бус байдал

Хураангуй

Энэхүү өгүүлэлд төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийж, боловсронгуй болгох бүх шатанд олон нийтийн санаа бодлыг судлан харгалзах тухай асуудлыг хөндөж байна. Хамгийн энгийнээр тодорхойлбол, төр бол тодорхой улс үндэстнийг бүрдүүлэгч ард түмний зүгээс өөрсдийгөө төлөөлж улс орныхоо нийгмийн харилцааг хүн ардынхаа нийтлэг эрх ашгийн үүднээс зохицуулан удирдах үүрэг, хариуцлага хүлээлгэсэн байгууллагын тогтолцоо юм. Эл тогтолцоо зүй зохистой үйлчлэн оршиж, хэвийн ажиллаж байгаад тавих үндсэн шалгуур бол улсынхаа нийт хүн ардын амгалан тайван, сэтгэл хангалуун, аж жаргалтай ажиллаж амьдрах нөхцөл боломжийг л хангаж байх явдал мөн. Чухам эндээс л төрийн иргэдийнхээ санаа бодлыг тогтмол судлан мэдэж, түүнд үндэслэн, тэдэнд зориулсан бодлого, үйл ажиллагаа явуулж байх шаардлага урган гардаг. "Учрыг ухагч саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй. Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй... Олон нөхөдтэй таардаг хүнд сургаал хэрэгтэй..." хэмээн ноён хутагт Данзанравжаа сургажээ. Энэ бол ард иргэдийг удирдаж буй төр, түүний түшмэлүүдэд ард иргэдийн санаа бодлыг таних, эрэлт хэрэгцээг судлах, аливаад хандах байр суурийг мэдэх явдал нэн чухлыг онож хэлсэн мэргэдийн үг юм. Харин өнөө үед төр олон нийтийн санаа бодлыг яаж судалж, хэрхэн ойлгож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллах вэ? гэдэг асуудал зүйл ёсоор тавигдана. Энэ асуултад “Социологи” хэмээх хүмүүнлэгийн ухаан шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Социологийн судлах зүйл нь социаль амьдрал буюу хүмүүн ба хүмүүсийн нийтлэгийн харилцах үйлдлээс урган гарсан гарч буй социаль үзэгдлүүдийн нийлбэр цогц мөн. Төрийн гол анхаарал чухам үүнд л төвлөрч, бодлого, үйл ажиллагаа нь эл нарийн төвөгтэй асуудлыг зохицуулахад л чиглэж байх учиртай. Монголчуудын төрт ёсны уламжлалд төр, түүний түшмэд хийгээд албат ардын хооронд түүхэн цаг үеэ тусгасан өвөрмөц харилцаа үйлчилж, хүн зоныхоо амьдрал ахуй, сэтгэл санааны байдлыг шинжин таньж, бодлого үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхэн уламжлал арвин боловч орчин үеийн шинжлэх ухаан, тухайлбал, социологийн үүднээс тандан судалж, үр дүнг хэрэглэх ажил үндсэндээ XX зууны дунд үеэс эхэлсэн билээ. Эл өгүүлэлд чухам энэ түүхэн зурвас үед төрийн бодлого ба социологийн шинжлэх ухаан хэр уялдан хөгжиж ирсэн, ямар туршлага сургамж үлдээсэн, ямар сорилт бэрхшээл тулгарч буй талаар голлон анхаарсан болно.

Эх сурвалжийн жагсаалт

(огноо байхгүй). Гаргасан 2022 оны 5 25, http://forum.parliament.mn/ projects/6l2.-aac

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай" 25 дугаар тогтоол. (2005 оны 4 21).

(2001). “Сайн засаглал” олон улсын бага хурлын илтгэлүүд. Улаанбаатар: Зориг сан.

(2008 оны I 31). “Тогтоолд өөрчлөлт оруулах болон тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" 13 дугаар тогтоол.-оос Гаргасан

Ажилчин малчдын нийгмийн зарим асуудал. (1983). Улаанбаатар.

Антисери, Д., Реале, Дж. (2005). Западная философия. От истоков до наших дней. Петербург: “Пневма”.

(2010). Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт 2009-2010. Тайлан илтгэл. ШУА. ФСЭХ. НҮБХХ, МХЗ 9 хүний эрх ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, УБ.

(2008). Ардчилсан засаглалын төлөв байдалд гарсан өөрчлөлт. 2007-2008. Улаанбаатар.

(2006). Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлт: Монгол дахь засаглалын төлөв байдлын үнэлгээ" 2005-2006. Тайлан илтгэл. ШУА. ФСЭХ. НҮБХХ, МХЗ 9 хүний эрх ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, Улаанбаатар.

Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр. ЗГ~ын 389 дүгээр тогтоолын хавсралт. (2019 оны 10 30). https://www.legalinfo.mn/annex/ details/10281 ?lawid= 14777,-ээс Гаргасан

Батжаргал, Ж., Гэрэлт-Эрдэнэ, Б. (2018). Ардчилсан эгэх хариуцлагыг үнэлэх арга зүй: туршлага ба үнэлгээ, дүгнэлт. Философи эрхийн судлал, XXXIII, хууд. 192.

Бат-Очир, Ц. (2019). Мандах нарны туяа. Улаанбаатар, Монгол.

Батсүх, Ш. Б. (2003). Засаглалын нэр томьёоны тайлбар/Монгол, Англи хэл дээр/. Улаанбаатар.

БНМАУ дахь нийгмийн социалист харилцааны хөгжил. (1983). Улаанбаатар.

Гомбо, С. (2021). Нийслэлийн залуучууд ба хөдөлмөр эрхлэлт//Чөлөөт цаг аж байдлын социологи. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. УБ, Монгол: МУИС, Монгол судлалын хүрээлэн.

Гомбо, С. (2021). Чөлөөт цаг аж байдлын социологи. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. Улаанбаатар: МУИС, Монгол судлалын хүрээлэн.

Гүндсамбуу, X. (1984). Малчин залуучуудын нийгмийн дүр төрх. Улаанбаатар.

Гүндсамбуу, X., Дашдаваа, С. (1990). Ажилчин залуучуудын нийгмийн түр төрх. Улаанбаатар, Монгол: Улсын хэвлэлийн газар.

Данаажав, С. (1981). Монголын ард түмний аж төрөх ёсонд гарсан өөрчлөлт. Улаанбаатар.

Дашдаваа, С. (1989). Өнөөгийн ажилчдын нийгмийн идэвхийн байдал, хандлага. Улаанбаатар, Монгол.

Дашдаваа, С., бусад. (1989). Социологийн судалгааг хэрхэн явуулдаг вэ? Улаанбаатар, Монгол.: Улсын хэвлэлийн газар.

Мишигдорж, Ц., Гүндсамбуу, Х„Дашдаваа, С„ Цэвлээ, Д. (1986 оны I 9). Манай уншигчдын нийгмийн төрх, санал, бодол. Үнэн сонин.

МНТ Сонгомол эх. 279 дүгээр зүйл. (2009). Улаанбаатар.

(2010) . Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал. Судалгааны тайлан. НХХЯ. ШУА. ФСЭХ, Социологийн салбар, Улаанбаатар.

(2005) . Монгол дахь соёлын аялал жуулчлал: өнөөгийн байдал, сайжруулах арга зам. ФСЭХ, Социологийн салбарын архив, УБ.

Монголын ажилчин ангийн нийгмийн бүтэц, хөдөлмөр, ахуй соёлын асуудал. (1979). Улаанбаатар.

Монголын нийгмийн бүтэц. (1984). Улаанбаатар.

Мөнхбат, О. (1990). Социологийн сэтгэлгээний түүх. Цуврал лекцүүд. Улаанбаатар.

Норовсамбуу, С. (Хян.). (1978). Марксист-ленинист социологийн онол, арга зүй. Улаанбаатар.

Нямдорж, Ү. (1985). Социализмын үед нүүдэлчин малчдын суурьших зарим асуудал

Отгоннасан, В. (2021). Монголын нийгэм ба олон нийтийн санаа бодол. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. Улаанбаатар: МУИС, Монгол судлалын хүрээлэн.

Отгоннасан, В. (2021). Намын үйл ажиллагаа дахь социологийн судалгааны туршлагыг нэгтгэн дүгнэхүй: онол ба практик //Монголын нийгэм ба олон нийтийн санаа бодол. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. (Б. I боть). Улаанбаатар, Монгол: МУИС, Монгол судлалын хүрээлэн.

Отгоннасан, В. (2021). Социологийн судалгаа намын ажлын шинжлэх ухааны үндсийг хангах хэрэгсэл болох нь. Докторын судалгааны ажлын зүйл.// Монголын нийгэм ба олон нийтийн санаа бодол (Б. 2). Улаанбаатар, Монгол.

Отгоннасан, В. (2021). Үзэл суртлын ажлын социологи.//Монголын нийгэм ба олон нийтийн санаа бодол. Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл (Б. 2). Улаанбаатар, Монгол: МУИС, Монгол судлалын хүрээлэн.

Өнөөгийн ажилчин, малчдын нийгмийн зарим асуудал. (1981). Улаанбаатар.

Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн. (огноо байхгүй). Гаргасан 2022 оны 05 24, //http://www.parliament.mn/ri/ qh4yn.-aac

(2003) . Сайн засаглал. Судалгааны тайлан. Улаанбаатар .

Социологийн тодорхой судалгаа. (1988). Улаанбаатар, Монгол: Улсын хэвлэлийн газар.

Спиноза, Б. (1957). Избранные произведения (Б. 2). Москва: Госполитиздат.

Судалгааны ажлууд ба төгсгөлийн баримт бичгүүдийн эмхэтгэл. (2003). Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын V бага хурал. Улаанбаатар.

Судалгааны сан. (огноо байхгүй). Гаргасан 2022 оны 7 24, https://www. forum. mn/index.php?sel=resource&menu_ id=3&f=.-aac

(2019) . Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний ардчилсан эгэх хариуцлагын үнэлгээ. ШУА. Философийн хүрээлэн , СНСЗС-ын архив, Улаанбаатар.

(2003) . Урлагийн бодлого, санхүүжилт. Судалгааны тайлан. ФСЭХ, Социологийн салбарын архив, УБ.

Уртнасан, Ц. (Хян.). (1997). Монголчууд социологийн судалгаанд (Б. I) . Улаанбаатар, Монгол.

Уртнасан, Ц. (Хян.). (2002). Монголчууд социологийн судалгаанд (Б. 2) . Улаанбаатар

Уртнасан, Ц. (Хян.). (2007). Монголчууд социологийн судалгаанд (Б. 3) . Улаанбаатар, Монгол

Уртнасан, Ц. (Хян.). (2015). Монголчууд социологийн судалгаанд. Улаанбаатар, Монгол.

Уртнасан, Ц. б. (Хян.). (2011). Монгол дахь социологийн хөгжил. Улаанбаатар.

(2003) . Үндэсний шударга ёсны тогтолцоо, түүний үзүүлэлтүүд. Улаанбаатар.

Хавх, Н. (1974). Марксист социологийн тодорхой шинжилгээ. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.

Хоршоолсон ард ангийн нийгмийн бүтэц, хөдөлмөр, ахуй соёлын асуудлууд. (1979). Улаанбаатар.

Чулуунжав, Д. (1982). Нийгмийн харилцаа, аж төрөх ёсны хөгжлийн зарим асуудал. Улаанбаатар.

Чулуунжав, Д. (1989). Нийгмийн харилцааны төгөлдөржилт ба социалист бие хүн. Улаанбаатар, Монгол.

Ширэндэв, Б. (1970). Марксист нийгэм судлал, түүний тодорхой шинжилгээнүүд. Улаанбаатар, Монгол: Улсын хэвлэлийн газар.