Дээд шатны захиргааны байгууллагын удирдан чиглүүлэх үйл ажиллагаа: эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал

Зохиогчийн тухай

А.Алтанзул, доктор, дэд профессор

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч

Түлхүүр үг: Захиргааны байгууллага, дээд ба харьяалах доод шатны байгууллага, удирдлагын зарчим, удирдан чиглүүлэх үйл ажиллагаа, захиргааны шийдвэр, шийдвэрийн эрх зүйн үр дагавар

Хураангуй

Орчин үеийн захиргааны шинэчлэлд захиргааны дээд шатны байгууллагын удирдлагын харилцаа зөвхөн босоо буюу захирах, захирагдах удирдлагын зарчим голлох бус хэвтээ чиглэлийн дэмжлэг үзүүлэх, хамтарсан, зөвлөлдсөн зарчмыг хослуулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид чухал ач холбогдолтой гэж үзэх болсон. Удирдан чиглүүлэх гэдгийг зөвхөн үүрэг даалгавар өгөх явцуу хүрээнд авч үздэгийг өөрчлөх шаардлагатай байна. Захиргааны Ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн I -д (цаашид ЗЕХ гэх ) “захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлүүлэх нэг хэлбэрийг дээд шатны захиргааны байгууллагын үүрэг, даалгаврын биелүүлэх үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байдаг. Энэ зохицуулалт нь дээд шатны захиргааны байгууллагын удирдлагын үйл ажиллагааг зөвхөн босоо удирдлагын чиглэлд байхыг хуульчилсан гэж дүгнэж байна. Үүнээс улбаалан практикт дээд шатны байгууллага өөрийн чиг үүргээс эсхүл тухайн харьяалах доод шатны байгууллагын чиг үүргээс давсан үүрэг, даалгавар өгч, биелүүлэхийг шаардаж буй тохиолдол цөөнгүй байна. Тодруулбал, анхан шатны байгууллага ачаалалтай ажиллаж улмаар төрийн албан хаагчдын ажлын үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Иймд энэ өгүүлэлд дээд шатны байгууллагын удирдан чиглүүлэх үйл ажиллагааны тухай донол арга зүйн талаас агуулгыг нь тодорхойлж, эрх зүйн зохицуулалт, эрх зүйн үр дагаврын талаар өгүүлэх болно.

Эх сурвалжийн жагсаалт

Романова Е.В. (2005), Муниципальное право, https://zdamsam.ru/b26650.html.

Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага хоорондын уйл ажиллагааны уялдаа, зохицуулалтад хийсэн шинжилгээ. ЗГХЭГ, УА. 2021

Монгол улсын Захиргааны Ерөнхий хуулийн тайлбар. Судалгаа, хэрэглээний. 2017