Шинэ хэвийн байдал дахь аялал жуулчлалын сэргэлт, зохицуулалт

Зохиогчийн тухай

Э.Ариунаа, доктор

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: Шинэ хэвийн байдал, аялал жуулчлалын сэргэлт, шинэ зохицуулалт, цар тахал, аялал жуулчлалын протокол

Хураангуй

Энэхүү өгүүлэлд шинэ хэвийн байдал гэсэн томьёоллыг хэрэглэхдээ шинэ (new) гэдгийг “саяхан хийсэн, нэвтрүүлсэн, нээсэн эсвэл урьд өмнө байгаагүй шинж” гэж, хэвийн байдлыг (normal) “ердийн хүлээгдэж буй төлөв байдал” гэж тус тус тодорхойлсныг үндэслээд сонгон хэрэглэсэн. Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын ажил, амьдралыг цар тахлаас өмнөх үе, цар тахлын үе, цар тахлын дараах үе гэж цаг хугацааны хувьд ангилах болсон. Иймээс бүхий л салбарт бодлого, үйл ажиллагааны эрс өөрчлөлт хийж, аль болох богино хугацаанд хэвийн байдалдаа эргэн орох буюу буюу цар тахлын өмнөх төлөв байдлын хэмжээнд хүрэх асуудал улс орнуудад тулгамдаж байна. Аялал жуулчлалын салбарын хувьд цар тахал нь хүчтэй сөрөг нөлөө үзүүлж, цар тахал гарснаас хойш нэг жилийн дотор олон улсад 5-7 жил аялах хэмжээний гадаадын жуулчдын хөл хоригдож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Манай улсын жишээн дээр бусад улс оронд гарсан сорилт, өөрчлөлт мөн нотлогдож байна. Дэлхийн олон оронд аялал жуулчлалын салбарт бодлогын хүчтэй арга хэмжээ авч, бүтцийн хохирлоос урьдчилан сэргийлж, хямралын өмнөх үеийн нөхцөл байдал руу орж үйл ажиллагаагаа сэргээх нь хамгийн сайн хувилбар гэж үзээд, ядаж энэ үе рүү ойртох хэмжээний арга хэмжээг цаг алдалгүй авахын тулд хүчин чармайлт гаргаж нэгэнт эхлээд байна. Ковид-19 цар тахлын үед болон дараа олон улсын болон үндэсний түвшинд бүхий л салбарт оролцоо, хамтын ажиллагаа, манлайлал нь урьд өмнөх үеэс илүү чухал арга хэрэгсэл болохоор байна. Энэ арга хэрэгсэл нь инновац, технологийн оновчтой шийдлийн хүрээнд хэрэглэгдэх шаардлагатай нь нэгэнт тодорхой болж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Монгол Улсын Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

МҮХАҮТ, МУИС (2020). “Монголын бизнесийн орчин” судалгааны тайлан, УБ.

МҮХАҮТ (2020). Хатуу хөл хорионы үеийн хувиараа бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, УБ.

МУҮСХ (2019). Монгол Улсын худалдаа үйлчилгээний салбарын танилцуулга, УБ.

МҮХАҮТ (2020). Covid-19: Бизнес дэх нөлөөллийн судалгаануудын нэгдсэн тайлан, УБ.

Concise Oxford English dictionary, New Delhi, Second edition

Haiyan Song (2021). Asia Pacific Visitor Forecasts amid Covid-19. The Hong Kong Polytechnic University

Ilan Noy (2021). Past pandemics show how coronavirus budgets can drive faster economic recovery. Victoria University of Wellington

Marianna Sigala (2020). Tourism and COVID-19: Impacts and implications for advancing and resetting industry and research

Patrick Brouder, Simon Teoh, Noel B. Salazar, Mary Mostafanezhad, Jessica Mei Pung, Dominic Lapointe, Freya Higgins Desbiolles, Michael Haywood, C. Michael Hall & Helene Balslev Clausen (2020) Reflections and discussions: tourism matters in the new normal post COVID-19, Tourism Geographies, 22/3

UNWTO (2020). COVID-19 related travel restrictions a global review for tourism. Second report

UNWTO (2020). Impact assessment of the COVID-19 outbreak on international tourism

WTTC (2020). Leading global protocols for the New normal

Цахим эх сурвалж:

https://covid19.who.int/

https://wttc.org/COVID-19/Safe-Travels-Global-Protocols-Stamp

https://zasag.mn/news/view/25895

https://www.mongolchamber.mn/p/327

https://www.thestar.com.my/lifestyle/health/2020/05/21/covid-19-what-does-the-039new-normal039-mean

https://www.dictionary.com/browse/new-normal

https://en.wikipedia.org/wiki/New_normal

http://www.bbc.com/storyworks/travel/travel on/the-new-normal-travel-in-the covid-19-world

https://www.mne.mn/ https://www.montsame.mn/