Монголын нууц товчооны 118-р текстийн талаар хийсэн э рэгцүүлэл (хэн юу ухан ядаж, хариу ину юу бээр эс өгүүлэв, бас хэн юу өгүүлэв)

Зохиогчийн тухай

Я.Долгоржав, доктор, профессор

Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн эрхлэгч

Түлхүүр үг: илт ёгт хэллэг, хэн юу ухан ядав, хэн юу гэж ухаарав, Улс төрийн эрх мэдлийн суврага, хөлөөр санал хураалт

Хураангуй

“Монголын нууц товчоо”-нд манай улсын улс төрхт төлөв байдал (statehood) тэмдэгрэх үеийн нэгэн үйл явдал хэрхэн тусгагдсан тухайд бодролоо илэрхийлж санаагаа хуваалцах зорилго тавьсан. “Монголын нууц товчоо”-г судлагч дийлэнх эрдэмтэн судлаачид гол төлөв уг бүтээлийг хэл шинжлэл, түүх, уран зохиолын өнцгөөс харан судалж бүтээл туурвил гаргаж байжээ. Энэхүү илтгэлд түүнийг улс төр, удирдлагын аспектаар судалж сонирхох хэрэгцээ байгааг тэмдэглэж энэ чиглэлд оролдлого хийсэн. Энэ оролдлогоо “Монголын нууц товчоо” (МНТ) -ны 118-р текстийн жишээн дээр үзүүлэхийн тулд түүнийг ухан ойлгох талаар олон эрхэмүүд юу илэрхийлсэн байдлыг тоймлохийн зэрэгцээ өөрийн бодлоо илэрхийлэхийг хичээв. Энэ илтгэлийн агуулгыг бүрдүүлж буй судалгааны хэсгийг анх Удирдлагын академи дээр 2017 онд уншсан “Нээлтэй лекц” ийн нэгэн хэсэг болгож танилцуулсан бөгөөд энэ удаад түүнийг илтгэлийн хэлбэрт оруулан танилцуулж байна. Тэрхүү лекц нь өнөөгийн хүмүүн төрөлхтний нийгэм, улс төрийн зохион байгуулалтын дээд хэлбэр, улс төрийн үндсэн нэгж нь улс (state) бөгөөд түүний үүсэл, төлөвшлийг илэрхийлэх гол хэмжүүрийг улс төрхт төлөв байдал хэмээх ойлголтоор дамжуулж авч үзэх хэрэгтэй гэсэн санаан дээр тулгуурласан. МНТ-ны 118-р текстийн утга санаа нь манай оронд улс төрхт төлөв байдал тэмдэгрэх үест тохиосон нэгэн түүхэн үйл явдлыг илэрхийлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Гагцхүү уг текстийн агуулга нь тэр үед ихэд түгээмэл хэрэглэгдэж байсан илт ёгт хэлбэрээр илэрхийлэгдсэнийг тайлж гаргасанд энэхүү илтгэлийн шинэлэг тал оршино.

Эх сурвалжийн жагсаалт

Монголын нууц товчоо. (1976). Улаанбаатар.

Монголын нууц товчоо(Эртний үг хэллэгийнтүгээмэл тайлбартай шинэ хөрвүүллэг). (2019). Улаанбаатар: "Мөнхийн үсэг" ХХК.

Бартольд, В. (1986). Образование империи Чингим хана "Каписки Восточного Отела".

Баяр. (1981). Монголын нууц товчоо. Тэргүүн дэвтэр. Өвөр Монгол: Ардын хэвлэлийн газар.

Владмирцов, В. (2001). Чингис хаан. Улаанбаатар.

Гумилев, Л. (1970). Пойски вымышленного царства.

Дамдинсүрэн, Ц. (1976). Монголын нууц товчоо. Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр орчуулсан нь. Улаанбаатар.

Козин, С. (1941). Сокрование сказание том.

Лувсандорж, Ж. (2014). Монгол Улсын нууц түүх. Улаанбаатар.

Нацагдорж, Ш. (1991). Чингис хааны цадиг. Улаанбаатар: Соёмбо принт.

Сайшаал. (2004). Чингис хааны товчоон (дээд дэвтэр). Улаанбаатар.

Хандсүрэн, Ц. (2002). Цэнд гүн ба Монголын нууц товчоо 2. Улаанбаатар.

Хишигтогтох, Ц. (1982 оны 4 дүгээр хугацаа). Чингис хаан хийгээд Жамуха сэцэн. Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан.

Б.Энхбайгаль, Д. (2020). Монголын нууц товчоо: сэргээн хөрвүүлж, бүрэн тайлж уншсан эх. Улаанбаатар: "Эрхэмсэг Монгол " хэвлэлийн газар.