Cолонгосын шинэ тосгон хөдөлгөөний туршлагыг гадаад улс орнуудад амжилттай нэвтрүүлэх арга зам

Зохиогчийн тухай

Гу Сөк Чанг, доктор, профессор

БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Хот төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн тэнхимийн профессор

Түлхүүр үг: Шинэ тосгон хөдөлгөөн, хөгжлийн загвар, иргэдэд итгэл үнэмшил бий болгох, тосгон, төрийн бодлого, иргэдийн оролцоо, захиргааны байгууллагын оролцоо, санхүүжилт, урамшуулал

Хураангуй

Энэ өгүүлэгт БНСУ “Шинэ тосгон” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагыг авч үзсэн. Шинэ тосгон хөдөлгөөн нь хөдөө тосгоныг хөгжүүлэх хөгжлийн загвар юм. Солонгосын Засгийн газар “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийг хөгжиж буй улс орнуудад Солонгосын “Албан ёсны хөгжлийн туслалцаа (ODA: Official Development Assistance)”-ны загвар болгон нэвтрүүлэх санал дэвшүүлж, өнөөдөр олон арга хэлбэрээр олон улсад хэрэгжүүлж байна. 2019 оны байдлаар Азийн болон Африк тив, мөн Өмнөд Америкийн улс орнуудад энэ төсөл эрчимтэй хэрэгжиж байна. Түүнчлэн 2000-аад оны үед хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлж буй шинэ тосгон хөдөлгөөн нь 1970-аад онд анх Солонгост хэрэгжүүлж байсан “Шинэ тосгон хөдөлгөөн”-тэй харьцуулахад цаг хугацааны болон орон зайн нөхцөл байдлын хувьд ихээхэн ялгаатай болсон. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөөс хамаарч хэрэгжилтийг зохион байгуулж буй талууд болон туршлага нэвтрүүлж байгаа улс орны улс төр, нийгэм, түүхийн нөхцөл байдал, Засгийн газар болон иргэдийн оролцооны түвшин ч янз бүр байна. Тиймээс Солонгост шинэ тосгон хөдөлгөөнийг өрнүүлэхэд төрөөс бодлогын түвшинд баримталсан анхан үеийн хэлбэрийг дахин нягтлахын зэрэгцээ өнгөрсөн хугацаанд тус хөдөлгөөний туршлагыг нэвтрүүлэх зорилгоор гадаад улс орнуудад хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үзэл баримтлалтай харьцуулан судалж, улмаар шинэ тосгон хөдөлгөөний мөн чанарт гарсан өөрчлөлт болон цаашид уг хөдөлгөөний туршлагыг нэвтрүүлэхэд анхаарах зүйлс, өгч буй сургамжыг тодорхойлохыг зорьлоо.

Эх сурвалжийн жагсаалт

김준석 외(2006). 새마을운동의 재조 명: 성공원리의 분석과 활성화를 위한 제언, 경기개발연구원.

노화준(2012). 한국의 새마을운동: 생 성적 리더십과 사회적 가치의 창 발, 서울: 법문사.

박세나·고길곤(2013). “해외 새마을운 동의 정책이전에 따른 정책변형 분석”, 행정논총, 51(4): 127-166.

새마을운동중앙회(2012). 새마을운동 40년 자료집. 서울: 새마을운동중 앙회.

새마을운동중앙회(2013). 새마을운동 세계화 사업.

소진광(2007). “지역사회 거버넌스와 한국이 새마을운동”, 한국지방자 치학회보, 19(3): 93-176.

소진광 외(2011). 새마을운동 ODA 시 범사업의 추진방안 연구: 라오스, 르완다의 사업모델 확립 방안을 중심으로, (사)환경과 문명.

임형백(2012). “새마을운동의 세계화 와 공적개발원조 적용을 위한 과 제”, 한국지방자치연구, 14(1): 131-150.

정갑진(2009). 1970년대 한국 새마을 운동의 정책 경험과 활용. 한국개 발연구원.

정갑진(2008). 외국인들이 배우고 싶 어 하는 한국의 새마을운동, 서울: 도서출판 케이빌더.

한국국제협력단(KOICA)(2009a). 라오 스 비엔티안주 5개 마을 농촌종 합개발사업 평가보고서.

한국국제협력단(KOICA)(2009b). 캄보 디아 캄퐁참주 농촌지역개발사업 종료 평가결과보고서.

황연수(2006). “농촌 새마을운동의 재 조명”, 농업사연구, 5(2): 17-53.

Asia Development Bank(2012). The Saemaul Undong Movement in the Republic of Korea: Sharing Knowledge on Community-Driven Development.

Reed, E. P.(2010). “Is Saemaul Undong a Model for Developing Countries Today? International Symposium in Commemoration of the 40th Anniversary of Saemaul Undong.

Kwon, H. J.(2010). “Implications of Korea’s Saemaul Undong for International Development Policy: A Structural Perspective,” The Korean Journal of Policy Studies, 25(3): 87-100.

So, J. K.(2011). “How to Practice Saemaul Undong into Africa in New Millenium Age,” Global Saemaul Undong: Present and Future, 2011 Global Saemaul Undong Forum.