Иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлэх захиргааны шинэчлэл
Зохиогчийн тухай
Ким Жэ-Иль, доктор, профессор
БНСУ-ын Данкүүкийн их сургуулийн Төрийн захиргааны тэнхимийн профессор
Түлхүүр үг: төрийн үйлчилгээ, эрэлт хэрэгцээ, “Засаглал 3.0”бодлогын хөтөлбөр, нэг цэгийн үйлчилгээ, их өгөгдөл, мэдээллийн нэгдсэн сан, иргэдийн оролцоо
Хураангуй
Төрийн байгууллагын зүгээс иргэн бүрийн асуудлыг бодитоор шийдвэрлэхийн тулд бодлого, төсөл хөтөлбөр, төрийн үйлчилгээ, тогтолцоо зэргийг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ (needs) нд нийцүүлэн хүргэх шаардлага гарч байгаа. Өмнө нь төрийн үйлчилгээг хүргэхэд байгууллагын зүгээс албан хаагчдад тав тухтай, хялбар арга хэлбэрийг ашиглахад анхаарч байсан нь өнөөдөр иргэн төрийн үйлчилгээг хүртэхэд амар хялбар, хүртээмжтэй, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэхэд илүү анхаарч ажиллаж байгааг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” гэж ойлгож байна. БНСУ “Засаглал 3.0” бодлогын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Засаглал 3.0 (政 府 3.0) нь Засгийн газар олон нийтийн асуудлыг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан шийдвэрлэх гэсэн оролдлого гэж ойлгож болно. Энэ нь технологийг ашиглах буюу их өгөгдөл (big data), үүлэн тооцоолол (cloud computing), нийгмийн сүлжээ (social network), GPS болон газарзүйн мэдээллийн систем (GIS) зэрэг мэдээллийн технологийн шийдлийг ашиглан төрийн үйлчилгээг хүргэх явдал юм. Энэхүү өгүүллэгт “Засаглал 3.0” бодлогын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээний талаар авч үзсэн болно.
Эх сурвалжийн жагсаалт
•임성근 (2013). 정부 3.0 국회 입법지 원조직의 기능 강화 방안 연구
•행정안정부 (2014). 공공서비스디자인 사용설명서, 대한민국 정책브리핑 (www.korea.kr)
•행정자치부 (2016). 정부 3.0 방식 조 직관리제도 법제화 방안 연구
•행정안정부 (2019.4.26). 2019년 주민 자치형 공공서비스 구축 사업 주 민자치 분야 매뉴얼
•https://www.mohw.go.kr/con tents/13/130101.html
•논문 및 서적
•김인수(2007). 거시조직이론: 조직설계 를 중심으로. 무역경영사.
•서복경(2006). 주요국 의회 입법지원 조직 관련사례. 입법참고질의회 답.