“Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлагнах” журмын шинэчлэл: шинэ сорилт, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс

Зохиогчийн тухай

М.Амартүвшин, доктор

Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн дэд профессор

Ц.Энхмандах, магистр

Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш

Түлхүүр үг: Төрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, гүйцэтгэлийг тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх

Хураангуй

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 онд батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоонд томоохон өөрчлөлт гарч, холбогдох журам, аргачлал, маягтууд шинэчлэгдсэн. Энэхүү өгүүлэлд уг шинэчлэлийн дагуу байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх үйл явцад гарсан өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлийн талаар хөндсөн болно.

Эх сурвалжийн жагсаалт

Төсвийн тухай хууль. (2011).

Засгийн газрын 2019 оны 37 дугаар тогтоол. (2019). Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам.

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол. (2019). Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам.

Засгийн газрын 38 дугаар тогтоол. (2019). ТЖАХ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам.

ЗГХЭГ-ын даргын 2019 оны 47 дугаар тушаал. (2019). Аргачлал, загвар батлах тухай.

ТАЗ-ийн 134 дүгээр тогтоол. (2012). ТЖАХ-ийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам.

Удирдлагын Академи. (2017). Төрийн захиргааны байгуулага дахь гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилт. Улаанбаатар.

Удирдлагын Академи. (2020). Гүйцэтгэлийн үнэлгээ, тайлагналт. Улаанбаатар.