Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийгмийн халамжийн зарчмын хүрээнд эргэцүүлэх нь

Зохиогчийн тухай

Б.Нарантулга, доктор

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: Нийгмийн халамж, нийгмийн халамжийн зарчим: шударга байдал, үр ашиг ба хөдөлмөр эрхлэлтийг урамшуулах хандлага, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үр нөлөө.

Хураангуй

Монгол улсын 18 хүртэлх насны хүүхдүүдийг бүрэн хамарч, нийгмийн халамжийн үр шим хүртэгчдийн 51.7 хувийг дангаараа бүрдүүлж буй нэгэн өвөрмөц тэтгэмж бол хүүхдийн мөнгөн тэтгэмж юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг оролцуулан тооцвол, манай улсын 10 иргэн тутмын 7-8 нь ямар нэгэн халамжийн үйлчилгээг хүртсэн гэдэг дүн гардаг тул ‘халамж хавтгайрсан’ гэсэн дүгнэлтийн гол ‘буруутан’ хүүхдийн мөнгө ч байж болох талтай. Нөгөөтэйгүүр “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”, “Хүүхдийн эрхийн конвенц”-ийг хэрэгжүүлэх үүрэг амлалт авч, Үндсэн хуулиндаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг эрхэм зорилгоо болгосон, төрөлтийг дэмжих бодлогыг тууштай баримталж буй Монгол орны хувьд хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулан тэтгэмж олгох зайлшгүй шаардлага байгаа мэт. Энэ мэт эргэцүүлэл дундаас “Хүүхдийн мөнгөн тэтгэмж нийгмийн халамжийн зарчимд хэр нийцэж байна вэ?”, “Цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмжийг үргэлжлүүлэх нь зүйтэй юу?” гэсэн хоёр асуултад хариулт авах зорилгоор эл өгүүллийг боловсруулав.

Эх сурвалжийн жагсаалт

Нийгмийн халамжийн тухай Монгол улсын хуулийн шинэчилсэн найруулга. (2012). Улаанбаатар.

Ц.Амартүвшин. (2015). Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны мэдээлэлд микросимуляци хийх замаар ХМХ-ийн хүүхдийн орлогын ядууралд үзүүлэх нөлөөллийг шинжилсэн нь. Улаанбаатар.

Ч.Дагвадорж. (2004). Нийгмийн хамгаалал: Онол, арга зүй, туршлага, харьцуулалт. Улаанбаатар.

МАН. (2016). "Бид хамтдаа чадна" сонгуулийн мөрийн хөтөлбөр-2016. Улаанбаатар.

Б.Мөнхжаргал, М.Мөнх-Эрдэнэ. (2013). Монгол улсын хүн амын төрөлт, төрөх хандлагад нөлөөөлөгч хүчин зүйл илтгэл. МУИС-ийн Бизнесийн сургуулийн эрдэм шинжилгээний хурал. Улаанбаатар.

Б.Нарантулга. Монгол улсын нийгмийн хамгааллын бодлогын өнөөгийн байдал өгүүлэл. Төрийн захиргаа сэтгүүл: Дугаар 3. 2016. Улаанбаатар.

Г.Нэргүй. (2009). Бага насны хүүхдийн хөгжил илтгэл. Эрхэд суурилсан хөгжил сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг. Улаанбаатар: Удирдлагын академи, НҮБ-ын Хүүхдийн сан.

НҮБ-ын хүүхдийн сан. (2009). Хүүхдийн эрхийн хамгаалал судалгааны тайлан. Улаанбаатар.

ОУХБ. (2015). Хүүхдийн мөнгө хөтөлбөр баримтын хуудас. Улаанбаатар.

Ш.Ониши, Т.Чулуун. (2015). Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ. Вашингтон ДС, АНУ.

Ш.Паламдорж, Г.Мягмарсамбуу. (2006). Монголын нууц товчоо. Улаанбаатар.

Г.Түмэннаст. (2017). Монголын нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцоонд хийсэн социологийн шинжилгээ. Доктор (Ph.D)-ын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: МУИС.

Удирдлагын академи. (2010). Нийгмийн халамжийн бодлогын үр нөлөө. Судалгаан тайлан. Улаанбаатар.

ҮАГ. (2014). Хүний хөгжил сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн. Улаанбаатар.

ХАХНХЯ, Дэлхийн банк. (2015). Монгол улсын нийгмийн халамжийн хөтөлбөрүүд: Үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ. Улаанбаатар.

Aifio Cerami. (2006). Social policy in Central Asia and Eastern Europe . Berlen, Germany: Transaction publishers.

Carlo Del Nino. (2011). Effective social saftey net. USA: World bank.

G.Esping-Andersen . (1990). Three worlds of welfare capitalism. Oxford, UK: Oxford university press.

Gabriele Koehler & Deepta Chopra. Development and welfare policy in Asia. New York, USA: Routledge Tailor&Francis group.

L. Mclean. (1996). The concise Oxford dictionary of politics. Oxford, UK: Oxford university press.

H.I.Wilensky. (2002). Rich democracies, political economy, public policy and performance. California, USA: California university press.