Байгууллагын хөгжлийн тухай онол арга зүйн зарим асуудлууд

Зохиогчийн тухай

Д.Ганбаатар, доктор, профессор

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн профессор

Түлхүүр үг: Байгууллагын хөгжил, байгууллагын амьдралын мөчлөг, байгууллагын хөгжлийн хандлага

Хураангуй

Байнгын тасралтгүй хувьсал, өөрчлөлтүүд нь энэ цаг үеийн бүхий л байгууллага түүний үйл ажиллагааг залж жолоодох менежментийн ертөнцийн атрибут билээ. Байгууллагын дотоод ба гадаад орчинд өөрийн нөлөөгөө үзүүлэх олон арван хүчин зүйл “ажиллаж” өөрчлөлт, хөгжлийн боломж, сорилт, аюул бэрхшээлийн аль алиныг бий болгон удирдах ажилтнуудын овсгоо, мэдлэг чадварыг байнга сорьж байдаг. Ажиллах хүчний бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөж, мэдээллийн үер бууж, зах зээлийн шинэ боломж нэмэгдэхийн хэрээр өрсөлдөөний эрч нэмэгдэж байгаа зэрэг нь байгууллагуудын хувьд орчны өөрчлөлтөд зохистой хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй түүнд дасан зохицохыг шаардаж байна. Иймд энэхүү онцлог байдлыг харгалзан үзэхийн тулд юуны түрүүнд байгууллагын хөгжлийн мөн чанарыг онолын үндэслэлтэй судлах, таньж мэдэх зайлшгүй хэрэгцээ тулгарах болно. Энэ өгүүлэлд менежментийн ухааны нэг салбар болох байгууллагын хөгжлийн тухай онолын үзэл баримтлалын талаар судлаач эрдэмтдийн дэвшүүлсэн гол гол үндсэн асуудлыг хөндөн авч үзсэн. Үүнд байгууллагын хөгжлийн үндсэн ойлголт, тодорхойлолтууд, түүний нийтлэг шинж чанар, шийдвэрлэвэл зохих зорилго, зорилтууд, байгууллагын хөгжлийн үе шатын талаарх загваруудын тухай авч үзсэн болно.

Эх сурвалжийн жагсаалт

Ганбаатар, Д., Шуурав, Я., Сэржамц, Д. (2017). Менежмент. Улаанбаатар.

Blake. R and Mouton, J., S. (1982). Building aDynamics corpotation through gird Texas.

Bennis, W. (1971). The planning of change. London.

Bennis, W. G. (1989). Organization development; its nature origins and Prospects.

Daft,R.l., Willmott Murthy, H. (2010). Organization Theory and Design.

Donald R.Brown. (2011). An experimental approach to organizational development Eight edition, Prentice Hall.

Dessler, G. (n.d.). Organization and Managment.

Nadler, P., A. (1981). Managing organizational change: An intergrative, The journal of Applied behavioral sciense.

Peter Druker, F., "Management challenges for the 21st Centure" California (Harper Collins)

Thomas, G., Gummens., Christopher, G., Wroley-аас дам ишлэв. (1993). Organization development and change.

Warner Burke, W., Organization development; a normative view. (Addison- Wesley Publishing)