Байгалийн нөөцийн тогтвортой менежмент ба эдийн засгийн хөшүүргийн асуудал

Зохиогчийн тухай

Ш.Оюунцэцэг, магистр

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн ахлах багш

Түлхүүр үг: байгаль орчны доройтол, байгаль орчныг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг, нөхөн сэргээх, ашигласны төлбөр, бохирдуулагчийн төлбөр, байгаль хамгаалах ёс заншил

Хураангуй

Байгаль орчныг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг, арга хэрэгслүүд нь аж ахуйн нэгж, байгууллага, хүмүүст байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээсний төлөө эдийн засгийн урамшуулал үзүүлэх, сонирхлыг төрүүлэх, харин байгаль орчныг бохирдуулсны төлөө материалын болон хохирол барагдуулах төлбөрийн хариуцлага хүлээлгэх мэдээлэл, удирдлага зохицуулалтын арга хэлбэрийн системийг хэлнэ. Байгаль орчны эдийн засгийн хөшүүргийн гол зорилго нь байгалийн бүх нөөц баялгийн экологи, эдийн засгийн ач холбогдлыг илэрхийлсэн үнэлгээний иж бүрэн систем тогтоож, үүний дагуу “ашигласны төлбөр” зарчмыг нэвтрүүлж, ашиглах, эзэмших, захиран зарцуулахад мөрдөх үнэ, төлбөрийн хөшүүргийг хэрэглэдэг. Монгол улсад 2012 онд байгаль орчны багц хуулиудыг шинэчлэснээр “ашигласны төлбөр”–өөс гадна “бохирдуулагч нь төлөх” зарчим үйлчилж эхэлсэн. Харамсалтай нь байгаль орчинг бохирдуулсан хэмжээг тооцох аргачлалыг тодорхой гаргаагүй, “бохирдуулагч нь төлөх” зарчимтай холбоотой Засгийн газрын журам батлагдаагүй зэрэг шалтгаанаас одоо хүртэл хэрэгжээгүй байна. Мөн түүнчлэн байгаль орчноо эвдэрч, сүйдсэнийх нь дараа халаглаж суухын оронд оронд болзошгүй доройтлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчноо хайрлах энгийн алхмыг хийх мэдлэг, мэдээлэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг бэлтгэх, тэднийг зөв дадалд сургаж хэвшүүлэх нь хөндөх чухал асуудлуудын нэг хэвээр байна.

Эх сурвалжийн жагсаалт

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль (2010). Улаанбаатар

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, 2010.7.15-ны өдөр УИХ-аар батлагдсан, Улаанбаатар

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль (2012). Улаанбаатар

Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль (2012). Улаанбаатар

Аршад Сайед (2007 оны 3 сарын 12). Монголын байгалийн нөөц баялаг: аз уу, эз үү?, Дэлхийн Банкны Суурин төлөөлөгч, Монгол Улсын Их Сургуулийн нэгдүгээр байр тавьсан илтгэл, Улаанбаатар.

Амархүү, О (2000). Байгаль орчныг хамгаалах Монгол зан заншил, уламжлал, Улаанбаатар.

Балжинням, М (2019). Байгаль хамгаалах монголчуудын уламжлалт ёс заншил, Улаанбаатар.

Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2017-2018, БОАЖЯ, Улаанбаатар.

Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаанаас Хүний эрхэд үзүүлэх нөлөө судалгааны тайлан (2012). Хүний Эрхийн Үндэсний Комисс, Нэгдсэн Үдэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Улаанбаатар

Нямдаваа, Г (2018). Байгалийн нөөцийн менежментийн ашиглалт, хамгаалалтын бодлого, БОАЖЯ.

Санжид, Ж (1988). Гаднаас гал гуйдаггүй: Монголчуудын байгаль хамгаалах зан үйлээс, Улаанбаатар

Саранчимэг, Б (2019.04.30). Уул уурхайг ус бохирдуулсны төлбөрөөс чөлөөлнө гэсэн зохицуулалт байхгүй, Ikon.mn

Чоймаа, Ш (2017). Монголчуудын байгалиа хамгаалах уламжлалт соёл нийтлэл, Өнөөдөр

Ыханбай, Х (2005). Байгаль орчны эдийн засаг ба байгалийн нөөцийн тогтвортой менежмент, Улаанбаатар