Төрийн захиргааны төв байгууллагад мэдлэг хуваалцахад удирдлагын арга барилын нөлөө

Зохиогчийн тухай

С.Алтанчимэг, магистр

Түлхүүр үг: Захиргааны удирдлага, хөгжлийн түлхүүр мэдлэг, мэдлэг хуваалцах, мэргэшлийн зөвөлгөө

Хураангуй

Энэхүү өгүүлэлд төрийн захиргааны төв байгууллагад мэдлэг хуваалцахад удирдлагын арга барил хэрхэн нөлөөлж байгааг тодорхой баримтад тулгуурлан хөндөхийг зорилоо. Төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага болох яамд нь улс орны хөгжилд чухал үүрэгтэй. Аливаа улс орон, байгууллагын хөгжлийн түлхүүр нь мэдлэг бөгөөд мэдлэгийг удирдах буюу мэдлэгийн менежментийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Мэдлэгийн менежмент нь мэдлэг хуваалцах үйл явцтай нягт холбогддог бөгөөд түүнгүйгээр мэдлэгийн менежмент байх боломжгүй байдаг байна (King,W.R. and Marks Jr.,P.V., 2008). Мэдлэг хуваалцах үйл явц нь мэдлэгийг түгээх, хуримтлуулахаар тодорхойлогддог. Монгол Улсад Засгийн газар солигдох болгонд бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн захиргааны төв байгууллагуудыг нэгтгэх, салгах, шинээр байгуулах болон татан буулгаж, удирдлага болон албан хаагчдыг байнга сольж байгаа нь мэдлэгийг хуримтлуулах боломжийг үгүй хийдэг төдийгүй мэдлэгийг түгээхэд хүндрэл учруулж байгаа учраас энэ хүндрэлийг даван туулахад албан хаагчдын мэдлэгийн ялгаатай байдалд тохирсон удирдлагын зөв зохистой арга барил чухал ач холбогдолтой болох нь тодорхой юм. Монгол Улсын ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамдын 411 албан хаагчдыг судалгаанд хамрууллаа. Энэхүү судалгааны өгөгдөл, мэдээллийг цуглуулахдаа тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан хэрэглэсэн. Тоон судалгааны арга болох санал асуулгаар авсан мэдээллийг боловсруулахдаа SPSS программ ашиглан найдвартай байдлын шинжилгээ, корреляци болон хүчин зүйлийн шинжилгээ хийв. Тоон шинжилгээний дүнг чанарын судалгааны арга болох фокус бүлгийн ярилцлага болон баримт бичгийн судалгаагаар баталгаажуулав.

Эх сурвалжийн жагсаалт

Г.Жаргал. (2010). Удирдах арга барил. Улаанбаатар: Экимто ХХК.

Хүн амын сургалт, с. т. (2004). Улаанбаатар хотын ядуурал ба шилжих хөдөлгөөний тайлан. Улаанбаатар: НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр.

Cabrera,E.F. and Cabrera,A. (2005). Fostering knowledge sharing through people management practices. International Journal of Human Resource Management, 16,5 , 270-295.

Chowdhury, S. (2005). The role of affect and cognitive based trust in complex knowledge sharing. Journal of Management Issues,17,3 , 310-326.

Darroch, J. N. (2001). Developing a measure of knowledge management. Organizational intelligence:the cutting edge of intellectual capital and knowledge management , 210-222.

Green, D. (2008). KM for a Postmodern Workforce: Rethinking Leadershio Styles in the Public Sector. Journal of Strategic Leadership, Vol.1 Iss.1 , 19-20.

Jackson,S.E.,Chuang,C.H.,Harden E.E.,Jiang,Y.,Joseph,J.M. (2006). Toward developing human resource management systems for knowledge intensive teamwork.

King,W.R. and Marks Jr.,P.V. (2008). Motivating knowledge sharing through a knowledge management system. Tha International Journal of Management Science,36 , 131-146.

Laudon, K. &. (2010). Managing Knowledge. New Jersey: Pearson Prentice Hall.

McNabb, D. (2007). Knowledge management in the public sector:a blueprintfor innovation in government. New York.

Nonaka, I. (1994). A dynamic theory of organizational knowledge creation. Organization Science,5,1 , 15.

O'Dell,C., and Grayson,C.J. (1998). If Only We Know:Identification and transfer of internal best practices. California Management Review,40(3) , 14-37.

Osborne D., GaeblerT. (1992). Reinventing Government. New York: University of California Press.

Resources, I. P. (2018, 04/ 25). Retrieved from https://www.ipma-hr.org/stay-informed/hr-management-glossary#14

Small,C.T. and Sage,A.P. (2006). Knowledge management and knowledge sharing. Information Knowledge System Management,5 , 153-169.

Syed-Ikhsan, S. &. (2004). Bennchmarking KM in a public organisation in Malaysia. Benchmarking: an International Journal 11(3) , 238-266.

Wang,S.,& Noe,R.A. (2010). Knowledge Sharing: A Review and Directions for Future Research. Human Resource Management Review, 20 (2) , 115-131.