Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээний журмын шинэчлэл: шинэ сорилт, хэрэгжүүлэхэд анхаарах асуудал

Зохиогчийн тухай

М.Амартүвшин, доктор

Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн дэд профессор

Ц.Энхмандах, магистр

Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш

Түлхүүр үг: Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь түвшин, хүрэх түвшин, гүйцэтгэлийг тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх

Хураангуй

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 онд батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу төрийн захиргааны байгууллага, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоонд шинэчлэл хийж, холбогдох дүрэм, журам, загвар, маягтуудыг өөрчилсөн. Төрийн захиргааны байгууллагуудын зарим нь 2019 оноос, бүхэлдээ 2020 оноос шинэ журмын дагуу гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү өөрчлөлтийн гол зорилго нь төрийн захиргааны байгууллага, албан хаагчид гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, ажлуудаа бодитой тодорхойлох, шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшингээ зөв тооцоолж төлөвлөх, хэрэгжүүлэх хугацааг нарийн тооцоолох, улмаар ажлын гүйцэтгэл, үр дүнг бодитой үнэлэхэд чиглэсэн. Иймээс энэхүү өгүүллээр төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэлийг тайлагнах, үнэлэх үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтийг болон түүнийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлууд, анхаарах зүйлсийг хөндсөн болно.

Эх сурвалжийн жагсаалт

Амартүвшин М. (2020). Гүйцэтгэлийн үнэлгээ, тайлагналт. Улаанбаатар.

Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоол. (огноо байхгүй). Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам.

Засгийн газрын 38 дугаар тогтоол. (2019). ТЖАХ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам.

ЗГХЭГ-ын даргын 2019 оны 47 дугаар тушаал. (огноо байхгүй).

ТАЗ-ийн 134 дүгээр тогтоол. (2012). ТЖАХ-ийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журам.

Удирдлагын Академи. (2017). Төрийн захиргааны байгуулага дахь гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилт. Улаанбаатар.