Төсвийн байгууллагын дотоод аудиторын мэргэжлийн тасралтгүй хөгжилд хийсэн шинжилгээ

Зохиогчийн тухай

А.Даваасүрэн, магистр

Хаан консалтинг аудит ХХК-д аудитор

Түлхүүр үг: Төсвийн байгууллага, дотоод аудит, дотоод аудитор, мэргэжлийн тасралтгүй хөгжил

Хураангуй

Монгол улс дотоод аудитын мөн чанар, хэрэгцээ шаардлагыг ойлгон дэмжиж “төсвийн ерөнхийлөн захирагч бүр дотоод аудитын нэгжийг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” (Төсвийн тухай хууль, 2011) гэж Төсвийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу төсвийн байгууллагад дотоод аудитын нэгж байгуулагдаж, дотоод аудиторууд ажиллаж эхлээд арав орчим жил болж байна. Дотоод аудитыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлс дотроос дотоод аудиторын мэргэжлийн тасралтгүй хөгжил манай орны хувьд гол нөлөөлөх хүчин зүйл болдог талаар сургалт, семинар, хэлэлцүүлгийн оролцогч талууд байнга мэдээлдэг. Гэтэл энэ нь голлон нөлөөлөх хүчин зүйл мөн эсэхийг судалсан судалгаа, шинжилгээний ажил төдийлөн хийгдээгүй байна. Иймд энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэлд төсвийн байгууллагын дотоод аудиторын тасралтгүй хөгжлийн талаар Олон улсын стандарт,“Дотоод аудитын нийтлэг мэдлэг олгох байгууллага” (CBOK)-ын 2015 оны “Нийтийн салбарт аудит хийх” судалгааны үр дүн зэрэг арга зүйн мэдээллийг тусгасны зэрэгцээ Монгол улсын арван гурван яамны дотоод аудиторуудаас асуулга судалгаа авч дүгнэлт гаргасан болно.

Эх сурвалжийн жагсаалт

The IIA Research Foundation CBOK 2016. (2020 оны 02 08). The IIA global.-ээс Гаргасан

The Insitute of Internal Auditors. (2014). ОУМПХ. УБ: МУСЯ.

Баясгалан, Б. (2019, II, №07). Улсын салбарын дотоод аудит: Онол, олон улсын туршлага. Төрийн удирдлага, 12-20.

ДАИ. (2014). Дотоод аудит. Улаанбаатар: Содпресс ХХК.

Монголын үндэсний дотоод аудиторуудын холбоо. (2020 оны 02 10). IIA Mongolia. https://institutes.theiia.org/.-ээс Гаргасан

Отгонбаяр, Л. (2014). Дотоод аудит. УБ: Содпресс ХХК.

Отгонтуяа, Л. (2013). Дотоод аудитын гарын авлага. УБ.

Төсвийн тухай хууль. (2011). УБ.