Аялал жуулчлалын салбар дахь хүний эрхийн зарим асуудал

Зохиогчийн тухай

Э.Ариунаа, доктор

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: Хүний эрх, аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрх, зөрчил, оролцогч тал, эрх ашиг

Хураангуй

Олон улсын хүний эрхийн билл (хүний эрхийн талаарх олон улсын үндсэн баримт бичгүүд), ялангуяа Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гол үзэл санаа болох хүний угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь нийгэм, соёл, эдийн засгийн бүх салбарт хамаатай бөгөөд энэ өгүүлэлд аялал жуулчлалын салбар дахь хүний эрхийн хэм хэмжээ, салбарын үйл ажиллагаанд оролцогчдын эрхийн зарим асуудлыг авч үзсэн. Аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгохын тулд тухайн улсын нутаг дэвсгэр дээр байнга болон түр оршин суугаа хүн бүрийн эрхийг хамгаалах, хангах, хүндэтгэх орчин бүрдүүлж, тухайн улс нь иргэдийнхээ төдийгүй зорин ирсэн гадаад зочдынхоо эрхийг бүрэн хамгаалах нь нэн чухал юм. Нөгөөтэйгүүр аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогч бусад тал, тухайлан ажилчид, орон нутгийн иргэдийн эрхийг хангах, хамгаалах ажлыг орхигдуулж болохгүй. Оюутан, залуучуудын хувьд тэд эрхээ зөрчигдөж байгаа эсэхийг мэддэггүй, мэдсэн ч эрхээ хамгаалах арга замаа мэддэггүй байж болох тул онцгой бодлого, хөтөлбөр хэрэгтэй болно. Монгол Улсад аялал жуулчлалыг урт хугацаанд, тогтвортой хөгжүүлэх гол нөхцөл нь хүний эрхийг хамгаалахтай шууд холбоотой бөгөөд үүнийг аялал жуулчлалын бодлогын тэргүүлэх зорилт болгож, салбарын хэмжээнд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх, үр дүнг харгалзан аялал жуулчлалын бүх түвшний хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх хэрэгцээ тулгамдаж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр. Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолын хавсралт

Баяр Б., Аялал жуулчлалын орлого ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлж байна. Зууны мэдээ, 2017 оны 9 сарын 29-ний өдөр

БОАЖЯ (2011). Аялал жуулчлалын салбарын бодлого: Аялал жуулчлалыг өргөжүүлэх, эдийн засгийн цаашдын хөгжлийг хангахын тулд байгалийн болон соёлын өв хөрөнгийн менежментийг бэхжүүлэх. УБ.

Галиймаа Н. (2018). Монголчуудын аялал жуулчлалын эрэлтийг аяллын сонирхлын индикатороор тодорхойлох нь. УБ.

Гадаадын иргэдээс гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн болон гэмт хэрэг үйлдсэн иргэдийн судалгаа, http://tourism.ub.gov.mn/

Дипломат албаны тухай Монгол Улсын хууль (2000)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс (2018). Олон улсын хүний эрхийн билл

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс. Хүний эрхэд суурилсан хандлага (сургалтын гарын авлага). УБ.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030. Монгол Улсын Их хурлын 2016 оны 19 дүгээр тогтоол

Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв (2015). Монгол улсад аялж буй гадаадын жуулчдын зардлын түүвэр судалгаа

НҮБ (1948). Хүний эрхийн түгээмэл тунхаглал

НҮБ (1979). Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц

НҮБ (2011). Бизнес ба хүний эрхийн чиглэлээр баримтлах зарчмууд: Хамгаалах, хүндлэх, сэргээх хэмээх НҮБ-ын үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх нь. УБ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс. Хүний эрхэд суурилсан хандлага (сургалтын гарын авлага). УБ.

Хүмүүнлэгийн их сургууль (2017). Аялал жуулчлалын өнөөгийн байдал. УБ.

Allan Cameron, Greg J. Bamber&Damian Oliver (2005). Student Experiences at Work and Attitudes to Unionism: A Study of Retailing and Fast Food. Griffith Business School, Griffith University, Australia

Babu P., Varghese G.V. (2007). Human Rights in Tourism: Conceptualization and Stakeholder Perspectives Electronic Journal of Business Ethics and Organization Studies, №12/2

Baumgartner Christian&Beyer Matthias (2014). Human rights in tourism: Findings and Results

Cole Stroma&Eriksson Jenny (2009).Tourism and Human Rights

Columbia Basin College. Student Employment Handbook: A guide for student workers and supervisors, 12 pages

Dillon Alleyne &Boxill Ian (2003). The impact of crime on tourism arrivals in Jamaica. International Journal of tourism research, 5

Dodds Rachel&Joppe Marion (2005). CSR in the Tourism Industry? The Status of and Potential for Certification, Codes of Conduct and Guidelines

Friends House (2012). Frameworks for Change The Tourism Industry and Human Rights /meeting summary report/. London, UK.

Global Compact Network Germany (2013). Respecting Human Rights-Guidance for businesses. German Institute for Human rights.

Roundtable Human Rights in Tourisms (2016). Human rights in tourism: An implementation guideline for tour operators

U.S. Department of Commerce, Census Bureau, Current Population Survey (CPS), October, 2005, 2010, and 2017. Digest of Education Statistics-2018

World Tourism Organization (1985). Tourism bill of rights and tourist code, part 3

World Tourism Organization (2009).Tourism highlights, www.unwto.org https://ulaanbaatar.mn/