Төрийн захиргааны төв байгууллагын түвшинд хийсэн чиг үүргийн шинжилгээний үр дүн

Зохиогчийн тухай

П.Зоригтбаатар, магистр

Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга

Түлхүүр үг: Төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг, чиг үүргийн шинжилгээ, чиг үүргийг дахин хуваарилах.

Хураангуй

Төрийн захиргааны төв болон нутгийн удирдлагын түвшинд одоо хэрэгжүүлж буй чиг үүргийн хуваарилалтад шинжилгээ хийх, чиг үүргийг дахин хуваарилах замаар төвлөрлийг сааруулах зорилгыг хэрэгжүүлэх чиглэлээр “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийг Швейцарын Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор батлагдсан “Чиг үүргийг дахин хуваарилах аргачлал”-ын дагуу Монгол Улсын Засгийн газар (МУЗГ) болон яамдад ажлын хэсэг байгуулан ажиллаж холбогдох чиг үүргүүд нь төрийн захиргааны төв байгууллага, аймаг/нийслэл, сум/дүүрэг, баг/хорооны түвшинд хэрхэн хуваарилагдсан, захиргааны эрх хэмжээний хувьд хэрхэн зохицуулагдсан байгааг тодорхойлох судалгааг баримт бичгийн шинжилгээнд тулгуурлан хийсэн. Шинжилгээний үр дүнд тулгуурлан төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, чиг үүргийг зохих түвшинд оновчтой хуваарилах талаар дүгнэлт хийж, санал боловсруулсан бөгөөд энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийн хүрээнд чиг үүргийн шинжилгээг хийсэн арга зүй, аргачлал, түүний үр дүн, үр дагавар, цаашид чиг үүргийг дахин хуваарилах, хамтран хэрэгжүүлэх чиг үүргийн талаарх зарим саналыг хуваалцаж байна.

Эх сурвалжийн жагсаалт

МУЗГ (2016). Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлого. 2016 оны 6-р сарын 28-ны 350-р тогтоол. https://www.legalinfo.mn/law/details/12026

МУЗГ (2018). Төрийн захиргааны төв болон нутгийн удирдлагын чиг үүргийн шинжилгээ хийх, чиг үүргийг дахин хуваарилах аргачлал. 2018 оны 1-р сарын 24-ний 22-р тогтоол. https://www.legalinfo.mn/law/details/13242

Удирдлагын академи (2011). Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагуудын чиг үүргийн шинжилгээ. Улаанбаатар.

Удирдлагын академи (2006). Төрийн захиргааны төв, нутгийн захирганы байгууллагын чиг үүргийн шинжилгээ. Улаанбаатар.

Удирдлагын академи (2009). Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд шилжүүлэх нь. Улаанбаатар.

Чимид, Б. (2004). Үндсэн хуулийн үзэл баримтлал: Нутгийн удирдлага. Улаанбаатар.

Монголжингоо, Д. (2019). Зөвлөх үйлчилгээний тайлан. Улаанбаатар.