Монгол Улсын төрийн тогтолцооны үзэл баримтлалын уламжлал (1924-1990)

Зохиогчийн тухай

Д.Цэдэв, доктор, профессор

Удирдлагын академийн Дэд захирал

Түлхүүр үг: БНМАУ-ын Үндсэн хууль, БНМАУ-ын төрийн тогтолцоо, төрийн тогтолцоо, төрийн эрх мэдэл, ардын төр, төрийн тогтолцооны үзэл баримтлал, төрийн тогтолцооны уламжлал, үзэл баримтлалын уламжлал

Хураангуй

Монгол Улсын төрийн тогтолцоог төлөвшүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь төрийн тогтолцооны уламжлал, түүний дотор БНМАУ-ын төрийн тогтолцооны үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлс байх үндэстэй юм. Эдгээр уламжлалын заримыг нь ухамсартайгаар төрийн шинэ тогтолцоонд тусгасан байж болох, зарим нь урсгалаараа аяндаа тусгалаа олсон байж болох, заримыг уламжлуулж авалгүй цоо шинээр зохицуулсан боловч шинэ тогтолцоог хэрэгжүүлэхдээ уламжлалаа дагаад явсан байж болох зэрэг олон талаар төрийн шинэ тогтолцоонд нөлөөлсөн байх боломжтой байдаг. Иймээс энэ өгүүлэлд БНМАУ-ын төрийн тогтолцооны үзэл баримтлалын уламжлалыг тухайн үеийн Үндсэн хуулиудаар төлөвшүүлсэн төрийн тогтолцооны нийтлэг болон онцлог шинжээр нь ялгаж тодорхойлохыг хичээсэн болно. Гэхдээ өгүүлэлд тухайн үеийн төрийн тогтолцоог ямар үзэл баримтлал, зарчмаар төлөвшүүлснийг тодорхойлохыг зорьсон болохоос яаж хэрэгждэг байсныг нь судлах эсвэл тухайн үеийн уламжлал нь Монгол Улсын өнөөгийн төрийн тогтолцоонд яаж тусгалаа олсон, нөлөөлснийг судалж илэрхийлэх зорилго тавиагүй болно.

Эх сурвалжийн жагсаалт

Болдбаатар, Ж., Санждорж, М., Ширэндэв, Б. (2004). Монгол Улсын түүх. Тавдугаар боть. Улаанбаатар.

БНМАУ-ын Үндсэн хууль. (1924). Улаанбаатар.

БНМАУ-ын Үндсэн хууль. (1940). Улаанбаатар.

БНМАУ-ын Үндсэн хууль. (1960). Улаанбаатар.

Рамстедт, Й. Г. (2016). Дорно этгээдэд долоон удаа: Черемис, Халимаг, Афганистан, Туркестан, Монголоор аялсан тэмдэглэл 1898-1912. Улаанбаатар.

Санждорж, М. (1974). Ардын төрийн түүх. Улаанбаатар.

Perdue, C. Peter. (2005). China Marches West: The Qing Conquest of Central Eurasia. Harvard University Press.