Монгол Улсын дээд боловсролын чанар

Зохиогчийн тухай

Ч.Эрдэнэчимэг, доктор, дэд профессор

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: өрсөлдөх чадвар, их дээд сургуулиуд, боловсрол

Хураангуй

2018 оны байдлаар Монгол Улсын дээд боловсролын системийн чанар 2.8 гэсэн үзүүлэлтээр өрсөлдөх чадвар бүхий 140 улс орноос сүүлээсээ 21 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Оюутан суралцагчдыг шүүмжлэлт сэтгэлгээнд сургах байдал 116 дугаар байранд, ур чадвартай хүний нөөцийн олдоц 139 дүгээр байранд, их дээд сургуулийн төгсөгчдийн ур чадвар 120 дугаар байранд эрэмбэлэгджээ. 2015-2018 онд менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын чанар, математик, шинжлэх ухааны боловсролын чанар гэсэн үзүүлэлтийн хувьд тогтмол буурах хандлага ажиглагдаж байна. Монгол Улсын засгийн газраас боловсролын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр болон хөрөнгө оруулалт нь дээд боловсролын салбарын эрэлт хэрэгцээг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа ч олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна.

Эх сурвалжийн жагсаалт

Дээд боловсролын тухай хууль. 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр. Улаанбаатар

Үндэсний статистикийн хороо. (2018). Дээд боловсролын үндсэн үзүүлэлтүүдийн төлөв байдал, нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ .

United Nations Development Program . (2015). Global human development report.

United Nations Development Program . (2016). Global human development report.

United Nations Development Program . (2018). Global human development report.

National Assessment Accreditation Council. (2007). Common wealth of learning. Quality assurance in higher education. An introduction.

The foundation for critical thinking . (2019, October 7). Retrieved from criticalthinking.org.

Trading Economics. (2019, 10 22). Retrieved from https://tradingeconomics.com/mongolia/gdp-per-capita

United Nations Development Program. (2015). Global human development report.