Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөний бодлогын Монгол Улсын эдийн засагт үзүүлэх дам нөлөө

Зохиогчийн тухай

Ч.Заяа, судлаач

Түлхүүр үг: БНХАУ-ын мөнгөний бодлого, Монголын эдийн засаг, дам нөлөө

Хураангуй

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ) нь сүүлийн 20 жил Монгол Улсын хамгийн том гадаад худалдааны хамтрагч байсаар ирсэн нь хоёр орны эдийн засгийн харилцаа маш эрчимтэй хөгжиж байгааг харуулж байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болтлоо хурдтай хөгжсөн Хятад улсын мөнгөний бодлого Монгол Улсын эдийн засагт нөлөөтэй болохыг энэ судалгааны ажлаар тодорхойлохыг зорьлоо. Судалгаанд эдийн засгийн 16 хувьсагчийн 2000-2018 оны статистик мэдээллийг ашиглан “Мендел-Флеминг-Дорнбуш”-ын онол дээр тулгуурлан 3 янзын таамаглал: Зарлагын шилжилтийн нөлөөлөл (expenditure switching effect), Орлого шингээх нөлөөлөл (income absorption effect), Хөрвөх чадварын нөлөөлөл (liquidity effect) дэвшүүлснийг Бэйсийн вектор авто регрессийн (Large Bayesian Vector Auto Regression) анализийн аргаар шинжиллээ. Судалгааны үр дүнд нэгдүгээр таамаглал няцаагдаж, хоёр гуравдугаар таамаглал статистикийн ач холбогдолтой нь нь батлагдав. Уг үр дүнд үндэслэж Хятад улсын мөнгөний бодлогын тэлэлт нь Монгол Улсын эдийн засагт эерэгээр нөлөөлж байна хэмээн дүгнэж байна.

Эх сурвалжийн жагсаалт

Хэ Гуо Хуа, Пэнг И (2014). Америк Японы мөнгөний бодлого Хятадын эдийн засагт үзүүлэх дам нөлөө. Олон улсын санхүүгийн судалгаа. 19-28

何国华,彭意,(2014),美、日货币政 策对中国产出的溢出效应研究,国 际金融研究,19-28.

И Ганг, Танг Сиан(2001). Жиао диан жиэ жиашэ Валютын бодлогын онолын үндэс. Санхүүгийн судалгаа. 5-17

易纲,汤弦,(2001).汇率制度“角点解 假设”的一个理论基础,金融研 究.5-17.

Banbura, M.,Giannone,D.,& Reichlin,L. (2010). Large Bayesian Vector Autoregressions, journal of Applied Econometrics. 71-92

Doojav.G. and Luvsannyam.D.(2OI9). External Shocks and Business Cycle Fluctuations in Mongolia: Evidence from a Large Bayesian VAR. International Economic Journal, I -23

Obsfeld.M.and Rogoff,K (1995).Exchange Rate Dynamics Redux. Journal of Political Economy, 624-660

Dornbusch,R.( 1976).Expectations and exchange rate dynamics. The Journal of Political Economy

Cushman,D.O and Zha,T.( 1997). Identifying Monetary Policy in a Small Open Economy under Flexible Exchange Rates.journai of Monetary Economics. 433-448

Litterman,R.( 1986). Forecasting with Bayesian Vector Autoregressions-Five years of experience, journal of Business and Economic Statistics

Kim,S (2001). International transmission of U.S. monetary policy shocks: Evidence from VAR’s. Journal of Monetary Economics, 339-372

Kadiyala, K.R .Karlsson and Sune. (1997). Numerical Methods for Estimation and Inference in Bayesian VAR-Models. Journal of Applied Econometrics