Сумын орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалтад хийсэн шинжилгээ

Зохиогчийн тухай

Л.Отгонтуяа, доктор, профессор

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн профессор

Г.Алтан-Очир, магистр

Түлхүүр үг: Орон нутгийн хөгжлийн сан, иргэдийн оролцоо, иргэдийн эрэлт хэрэгцээ, орон нутгийн хөгжилд үзүүлэх нөлөө

Хураангуй

Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн үйл ажиллагаа нь төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэл, хяналт, тайлагналт, ашиглалттай холбоотой цогц систем бөгөөд үе шат бүр нь ач холбогдлын хувьд онцлог шинж чанартай. Орон нутгийн төсвийн хүрээг тэлсэнтэй холбогдуулан Төсвийн тухай хууль, холбогдох журмаар иргэдийн оролцоо, ил тод байдал, зарцуулалт, гүйцэтгэлийн сахилга хариуцлага, мэдээлэл, тайлагналыг чухалчилж нарийвчлан зохицуулж улмаар хяналт шалтгалтыг ч мөн хийж ирсэн нь тодорхой харагдаж байна. Харин энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр ОНХС-ийн хөрөнгийн төлөвлөлтийн үйл явц иргэдийн хүсэл сонирхлын бүрэн илэрхийлэл болж, хэрэгжсэн төсөл, арга хэмжээ нь иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцэж, хүлээсэн үр дүнд хүрч чадаж байгаа эсэхэд хариулт хайж Архангай аймгийн 3 сумыг жишээ болгон сонгон судалсан юм. Энд ОНХС-ийн үйл явцыг дүгнэх бус, түүний үндсэн зорилго, мөн чанарыг нь судлахыг чухалчилсан болно.

Эх сурвалжийн жагсаалт

Төсвийн тухай хууль. (2011).

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам. (2018). Сангийн сайдын 228 дугаар тушаал.

Батсүх. Ш„ Долгоржав. Я„ Ганцоож. Б. (2014). Шууд ардчилал иргэдийн оролцоо. Улаанбаатар: Адмон ХХК.

Сангийн яам, Тогтвортой амьжиргаа I төсөл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо. (2013). Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх. Улаанбаатар.

“Тогтвортой амьжиргаа-3" төсөл, Удирдлагын академи (2018). “Орон нутгийн хөгжлийн сангийн цикл дэх иргэдийн оролцоо” судалгааны тайлан.

“Тогтвортой амьжиргаа-3” төсөл, Интерконсалтинг групп (2018). Орон нутгийн хөгжлийн сангийн суурь судалгааны тайлан.

Үндэсний хөгжлийн хүрээлэн. (2014). ОНХС-ийн үйл ажиллагаа: Мэдээллийн хүртээмж, иргэдийн оролцоо, санал өгөх, баталгаажуулах, хэрэгжүүлэх үйл явц.

IRIM судалгааны хүрээлэн. (2013). Төсвийн тухай хуулиар зохицуулсан орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт болон иргэдийн оролцооны үнэлгээ. Улаанбаатар.

Архангай аймгийн Тариат, Хотонт, Цахир сумын ОНХС-ийн үйл ажиллагааны 2013 - 2018 оны тайлан