Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтод заасан мэдлэг чадварын шаардлага
Зохиогчийн тухай
Д.Байгал, доктор, дэд профессор
Удирлагын академийн Төрийн албаны сургуулийн захирал
Я.Бямбаяр, доктор, дэд профессор
Удирлагын академийн Сургалтын албаны дарга
Түлхүүр үг: төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолт, мэдлэг чадварын шаардлага
Хураангуй
Төрийн захиргааны албан тушаалыг эрхлэхэд албан тушаалын тодорхойлолтод заасан мэдлэг чадварыг хангасан байх шаардлагатай болдог. Өнөөг хүртэл боловсруулан мөрдөж ирсэн албан тушаалын тодорхойлолтод мэдлэг чадварын шаардлагыг тухайн албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг, онцлогт тохирсон байдлаар тодорхойлж байсан эсэхийг энэхүү өгүүлэлд авч үзсэнээс гадна албан тушаалын тодорхойлолтод үндэслэн төрийн захиргааны албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай нийтлэг мэдлэг чадварыг тодорхойлсон болно. Энэ нь албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу шинэчлэн боловсруулж байгаа өнөө үед ач холбогдолтой байх болно.
Эх сурвалжийн жагсаалт
•Төрийн албаны тухай хууль. (1994, 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг).
•Төрийн албаны зөвлөлийн тогтоол №34. (2004.11.08). Улаанбаатар.