Манлайллын хэв маяг байгууллагын хамт олны уур амьсгалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Зохиогчийн тухай

Ж.Мөнхбаатар, магистр

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн багш

Түлхүүр үг: Манлайллын хэв маяг (Leadership style), Манлайллын хамтын хөгжлийн хэв маяг (Transformational leadership style), Манлайллын удирдлагын давамгайллын хэв маяг (Transactional leadership style), Удирдлагын идэвхигүй хэв маяг (Laissez- Faire), Хамт олны уур амьсгал (Team climate)

Хураангуй

Улс орнуудын эдийн засгийн харилцаа, харилцан хамаарлын гүнзгийрэл, мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн нөлөөнд байгууллагын дотоод төдийгүй гадаад орчин тааварлашгүйгээр өөрчлөгдсөөр байгаа билээ. Үүний нөлөөнд манлайллын онол, загварууд ч шинэчлэгдэн хөгжиж буй нь зүй ёсны асуудал юм. Байгууллагын түвшинд манлайллын хэв маяг нь хамт олныг байгууллагын эрхэм зорилго, алсын хараанд хөтлөх, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, хамт олныг урамшуулах, тэдэнд нөлөөлөх удирдлагын арга барилын цогц гэж тодорхойлогддог байна (Bergiel et al. 2008), (Voyce et al., 2016). Энэхүү судалгаа нь байгууллагын удирдлага албан тушаалын эрх мэдлийн хүрээнд ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлд суурилан хамт олныг удирдах арга барил байгууллагын хамт олны уур амьсгалд эерэг үр нөлөөтэй юу, эсвэл удирдлага хамт олны хоорондын эерэг харилцаанд суурилан алсын хараанд хөтөлж, тэднийг хөгжүүлж гар нийлсэн шинэчлэгч хамт олон болгон төлөвшүүлж, байгууллагыг өөрчлөлтөд хөтлөх удирдлагын арга барил манлайллын үр нөлөөг нэмэгдүүлж, байгууллагын хамт олны уур амьсгалд эерэг нөлөөлөл үзүүлдэг үү, бүр эсрэгээрээ байгууллагын удирдлага шийдвэр гаргах эрх мэдлээ хамт олонд шилжүүлж, хамт олныг өөрсдийн арга барилаар ажлаа явуулах боломжийг нь олговол байгууллагын хамт олны уур амьсгалд үзүүлэх нөлөөлөл ямар байгааг судлан тогтоох зорилготой, тайлбар судалгааны төрөлд хамаарах тоон судалгаа юм. Судалгаанд мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлийн төрийн өмчийн компаниудаас түүвэрлэн хамруулж, өгөгдөлд корреляци, регрессийн шинжилгээ хийх замаар харилцан хамаарлыг тооцсон. Судалгааны үр дүнгээр удирдлага хамт олны хоорондын эерэг харилцаанд суурилан алсын хараанд хөтөлж, тэднийг хөгжүүлж гар нийлсэн, шинэчлэгч хамт олон болгон төлөвшүүлж, байгууллагыг өөрчлөлтөд хөтлөх манлайллын хамтын хөгжлийн хэв маяг (Transformational leadership style) хамт олны уур амьсгалд илүү эерэг нөлөөлөл үзүүлдэг нь батлагдсан бөгөөд хурдацтай хөгжлийн өнөөгийн нийгэмд байгууллагыг хөгжилд хөтлөх, манлайллын үр нөлөөг нэмэгдүүлэх арга барил гэж үзсэн болно.

Эх сурвалжийн жагсаалт

Voyce, Li., Rebecca, М„ & Brendan, В. (2016). “The Divergent Effects of Transformational Leadership on Individual and Team Innovation”, Group & Organization Management, 41 ,66 -97.

Northouse, P.G.(2OI6). Leadership Theory and Practice (7th Edition). London, United Kingdom: SAGE Publications, Inc.

Saunders, M; Lewis, P & Thornhill, A (2007). Research Methods for Business Students. 4th Edition. Harlow: FT Prentice Hall.

Northouse, P (2006). Leadership - Theory and Practice. London: Sage. London.

Bass, B.M., Avolio, BJ. (1996). The Transformational and Transactional Leadership of Men and Women. Applied Psychology: An International Review, Vol. 45, 5-34.

Anderson, N.R., & West, M.A. 1998. Measuring climate for work group innovation: development and validation of the team climate inventory.Journal of organizational behavior, 19,235-258.

Cleveland, J., Stockdale, M. & Murphy, K.R. (2000). Woman and Men in Organizations. London: Lawrence Erlbaum Associates.