Дэлхийн улс орнуудад төсвийн төвлөрөл сааруулалтын сургамж

Зохиогчийн тухай

Л.Ариунаа, доктор, дэд профессор

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн эрхлэгч

Түлхүүр үг: төсвийн төвлөрөл сааруулах, орон нутгийн засаг захиргаа, субсидаритат, чиг үүрэг

Хураангуй

Засаг захиргааны түвшин хоорондын санхүүгийн харилцааны хууль эрх зүйн болон институцын хүрээ нь засгийн газрын бүтэц болон засаг захиргааны түвшин хоорондын харилцааны чиг хандлагыг тодорхойлдог. Тиймээс энэ асуудал нь сүүлийн 50 гаруй жилд төрийн санхүүгийн чиглэлийн судалгааны чухал сэдэв байсаар ирсэн. Европын холбоо, шилжилтийн эдийн засагтай орнууд болон хөгжиж буй улсуудын нөхцөл байдал нь засаг захиргааны түвшин хоорондын санхүү, төсвийн харилцаанд анхаарал хандуулахад чухал нөлөө үзүүлжээ. Ихэнх судалгаа засаг захиргааны түвшин хоорондын санхүү, төсвийн харилцааны хувьд төвлөрлийг сааруулснаар нөөц байршуулалтын үр ашгийг дээшлүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг хэмээн дүгнэсэн байдаг. Гэхдээ өндөр хөгжсөн болон хөгжиж буй орнуудын хувьд хийсэн эмпирик судалгаа нь өөр өөр үр дүнд хүрсэн. Тухайлбал зарим нэг нь төсвийн төвлөрөл сааруулалт эерэг үр дүн үзүүлэх эдийн засгийн хөгжлийн тодорхой түвшин байна хэмээн нотолжээ.

Эх сурвалжийн жагсаалт

Humplick, F. and A. Moini-Araghi (1996). Decentralized Structures for Providing Roads

Across Country Comparison. World Bank Policy Research Working Paper 1658. Washington, DC, The World Bank

Oates, W. E. (1999). “An Essay on Fiscal Federalism.” Journal of Economic Literature 37: 1120-1149.

Lkhagvadorj, Ariunaa. (2010). Fiscal federalism and decentralization in Mongolia. Potsdam, Universitfltsverlag Potsdam.

Olson, M. (1969). “The Principle of “Fiscal Equivalence”: The Division of Responsibilities among Different Levels of Government.” American Economic Review 5 9: 479 -487.

Petersen, T, et al. (2008). “Public Attitude Towards German Federalism: A Point of Departure for a Reform of German (Fiscal) Federalism? Difference between Public Opinion and the Political Debate.” German Politics 17(4): 559- 586.

Seabright, P. (1996). “Accountability and Decentralization in Government: An Incomplete contract Model.” European Economic Review 40: 61-86.