Байгалийн нөөц ашигласны төлбөрийн бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн шинжилгээ

Зохиогчийн тухай

Л.Отгонтуяа, доктор, профессор

Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн профессор

Түлхүүр үг: Байгаль орчны тогтвортой хөгжил, байгалийн нөөц ашигласны төлбөр, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт.

Хураангуй

Төсвийн тухай хуулиар улсын болон орон нутгийн төсвийн чиг үүргийг тусгайлан зааглаж, орон нутгийн ИТХ, Засаг дарга өөрийн нутаг дэвсгэрийн байгаль орчны санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэхээр эрх мэдэл нь шилжсэн юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний менежментийн төлөвлөгөөг боловсруулан ИТХ-аар батлуулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх үүрэгтэй. Өнөөгийн байдлаар орон нутгийн төсвийн орлогын ихэнх хувийг байгалийн нөөц ашигласны төлбөрөөр бүрдүүлж байгаа ч түүнийг хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажилд бүрэн зарцуулахгүй байгаа тул энэхүү өгүүллийн хүрээнд аймаг, нийслэлийн түвшинд, түүний дотор Булган, Хөвсгөл аймагт байгалийн нөөц ашигласны төлбөрөөр бүрдүүлж буй орон нутгийн төсвийн орлого, түүний зарцуулалтад шинжилгээ хийж, дүгнэлт өгөхийг хичээлээ.

Эх сурвалжийн жагсаалт

Төсвийн тухай хууль, 2012

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 2012

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, 2012

Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр 2015-2025, МУЗГ-ын 2015 оны 325-р тогтоол

Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал, МУЗГ-ын 2012 оны 30-р тогтоол

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам, МУЗГ- ын 2014 оны 43-р тогтоол

Т.Оюунчимэг, "БОЯБ-ын зарцуулалтын шинжилгээний тайлан 2008 —2015". НҮБХХ, 2016

Б.Чимэд-Очир, "Биологийн олон янз байдлын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн шийдэл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” зөвлөх үйлчилгээний тайлан. НҮБХХ, 2017

Financial sustainability options for Mongolia's specially protected areas, "Strenghtening the Protected Area Network” project, MON/10/302 by UNDP/GEF

Making Grasslands Sustainable in Mongolia, ADB, 2014