Төвлөрсөн тогтолцооны үеийн Монгол Улсын төрийн захиргаа, эдийн засаг-нийгмийн удирдлагын бүтэц: туршлага, сургамж

Зохиогчийн тухай

Д.Цэрэндорж, доктор, профессор

Түлхүүр үг: Төвлөрсөн төлөвлөгөө-эдийн засаг, нийгмийн амьдралыг батлагдсан төлөвлөгөөт даалгаврын дагуу удирдан зохицуулах; нийгмийн өмч-улсын болон хоршооллын өмч; нам засаг-нам төвтэй төрийн тогтолцоо; төр, аж ахуйн удирдлага-үйлдвэр аж ахуйн байгууллагын үйл ажиллагааг төрөөс удирдах хосолмол хэлбэр

Хураангуй

Улс орны эдийн засаг нийгмийн хөгжил, хүн ардын аж амьдралд гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлдөг. Тэдгээрийн дотор тухайн үеийн төр засгийн хэв маяг, бодлого шийдвэр, үйл ажиллагаа онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн түүхтэй. Энэ үүднээс өнгөрсөн зууны ихэнх үеийг хамарсан “социализм”-ын гэгдэх 70 шахам жилд бидний монголчуудын туулсан замыг тухайн үеийн төр, засгийн байгууллагуудын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, сорилт бэрхшээл, алдаа оноотой холбон судалж түүнээс туршлага сургамж авах нь зөвхөн түүх уламжлалын төдийгүй өнөө болон ирээдүйн практик ач холбогдолтой байх болно. Болшевик үзэл санаа, хувьсгалч хүчирхийллийн аргаар зөвхөн “улс", “ард”—ын гэсэн тодотголтой өмчийн голлох хоёр хэлбэрт тулгуурласан үндэсний эдийн засгийг бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 1940-өөд оны эхэн гэхэд Монгол оронд тухайн үеийн хэллэгээр “нийгэм журамт" байгууллын үндэс суурь бүрдэж, түүнийг удирдах төр захиргааны байгууллагууд цоо шинээр үүсэн бий болжээ. 50-аад оноос эдийн засаг-нийгмийн амьдралыг төвлөрсөн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны бүхэл бүтэн тогтолцоо хөгжиж, түүний тусламжтайгаар эдийн засаг, нийгмийн амьдралыг өөрчлөн сайжруулах, хүн ардын аж байдал, ахуй соёлын түвшинг дээшлүүлэх талаар багагүй амжилтад хүрчээ. Гэвч хувийн өмчийг үгүйсгэх, нийгмийн өмчийг тахин шүтэх догматик хандлага газар авч нийгмийн амьдралын бүх асуудлыг дан ганц захиргааны аргаар шийдвэрлэх гэсэн энэхүү оролдлогын улмаас нийгэмд зогсонги байдал бий болж, үйлдвэрлэлийн үр ашиг буурах хандлагатай болсноор нам төвтэй захиргааддын тогтолцоо цаашид оршин тогтнох эсэхийн хүндхэн сорилттой тулгарсан байна.

Эх сурвалжийн жагсаалт

БНМАУ-ын Үндсэн хууль. (1960). Улаанбаатар.

БНМАУ- ын Үндсэн хууль. (1978). Улаанбаатар.

БНМАУ-ын улс ардын аж ахуйн удирдлагын бүтэц, зохион байгуулалт (түүхэн хөгжил, өнөөгийн байдал, санал). (1989). Улаанбаатар: БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх институт.

БНМАУ-ын Үндсэн хууль. (1995). Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар.

Монгол Улсын түүх. (2003).

Монгол Улсын түүх, тавдугаар боть. (2003).

Майский.И. (2001). Орчин үеийн Монгол, Автономит Монгол XX зууны гараан дээр. Улаанбаатар.

Намжим.Т. (2004). Монгол Улсын эдийн засаг. Улаанбаатар.

Хамтын бүтээл, Э. Ариунаа. (2019). Монгол төрийн эдийн засгийн бодлого. Улаанбаатар.