Төрийн захиргаа (public administration) ба төрийн удирдлага (public management)

Зохиогчийн тухай

Ц.Энхмандах, магистр

Удирдлагын академийн Хүний нөацийн удирдлагын тэнхимийн ахлах багш

Түлхүүр үг: Төрийн захиргаа, Төрийн удирдлага, Улсын салбарын шинэ удирдлага, Захиргааны шинжлэх ухаан, Бюрократ онол, Public administration, Public management

Хураангуй

Захиргааны шинжлэх ухааны хүрээнд парадигмийн өөрчлөлтүүд үргэлжилсээр байгаа бөгөөд 1970-аад оны сүүлчээс Германы эрдэмтэн М.Веберийн бюрократ онолд суурилсан “public administration'’-wm онол, үзэл баримтлалын сул тал илүү тодорч нилээд хэдэн бэрхшээлтэй асуудал үүссэн. Энэ үеэс өндөр хөгжилтэй гэгдэх зарим улс орнууд улсын салбараа удирдах “шинэ” арга барилыг нэвтрүүлж эхэлсэн нь “New public management" буюу "улсын салбарын шинэ удирдлага” гэх ойлголт, үзэл баримтлалыг захиргааны шинжлэх ухаанд түлхүү оруулж ирсэн. Монгол улсын тухайд 1990—ээд оны дундаас “public administration" буюу “төрийн захиргаа", “public management" буюу “төрийн удирдлага" гэдэг нэр томъёо хэрэглээнд нэвтэрч эхэлсэн боловч ялгаа, утга агуулгыг хольж хутгах, буруу тайлбарлах тохиолдлууд байсаар байгаа учраас энэхүү өгүүлэлд дээрх 2 ойлголтын ялгааг харьцуулан тайлбарлахыг зорьсон болно.

Эх сурвалжийн жагсаалт

Батсүх., Ш. (2002). Макс Вебер ба бюрократ онол. Төрийн захиргаа 2002/01, 17-20.

Долгоржав, Я; Батсүх, Ш; Бямбаяр, Я. (2015) . Монгол Улс дахь захиргааны шинжлэх ухааны парадигмийн өөрчлөлт, сорилт. Удирдлагын академи: Илтгэлийн эмхэтгэл, 25-31.

Долгоржав., Я. (2002). Төрийн захиргааны удирдлага, түүний тойронд өгүүлэхэд. Төрийн захиргаа 2002/02, 1- 15.

Долгоржав., Я. (2002). Төрийн захиргааны шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн тухайд. Төрийн захиргаа 2002/01, 9- 16.

E.Hughes, О. (2003). Public Management and Administration. New York: PALGRAVE MACMILLAN.

Mullins, L. J. (1996). Management and Organizational Behaviour, 4th edition. London: Pitman.

Peters, B. G. (2007). The Handbook of Public Administration: Concise Paperback Edition. Los Angeles, London, New Delhi, Singapore: SAGE Publication.