Төр хувийн хэвшлийн түншлэл: Суурь үзэл баримтлал

Зохиогчийн тухай

Ш.Ганбат, докторант

Түлхүүр үг: Түншлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, концесс

Хураангуй

Төрийн институциуд бизнесийн сонирхолд түшиглэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлж, 1980-д оноос эдийн засгийн шинэ либерализмын үзэл баримтлалд суурилан төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлсэн түүхтэй. Улс орны эрчимтэй хөгжлийг хангахад юуны өмнө хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, чанар, үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, инновацийг хөгжүүлэх, нөөцийн хуваарилалтыг үр ашигтай болгох зэрэг олон давуу талуудыг бий болгодог. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь өдгөө захиргааны шинжлэх ухааны шинэ хандлага болох улсын салбарын шинэ удирдлага, сайн засаглалын зарчмуудад тулгуурлан дэлхийн улс орнуудад шинэ агуулга, хэлбэрээр өргөн тархан хөгжихийн зэрэгцээ нийгмийн хөгжилд ч зохих үр өгөөжөө өгсөөр байна.

Эх сурвалжийн жагсаалт

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого (2009). Улаанбаатар.

Концессын тухай. Монгол Улсын хууль (2010). Улаанбаатар.

Монгол Улсын Засгийн газрын “Урьдчилсан сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг батлах тухай” тогтоол (2012) 103 тоот тогтоолын хавсралт

Удирдлагын академи (2017) “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн сорилт, боломж”. Судалгааны тайлан. Улаанбаатар.

Батсүх. Ш (2009) Улсын салбарын шинэ удирдлага: туршлага, сургамж.

Отгонтуяа. Л (2012) Улсын салбарын шинэ удирдлагын тулгуур онолууд. Төрийн захиргаа сэтгүүл. Улаанбаатар.

Лавриненко. В. Н (2008). Социология. Москва.

David В. Brinkerhoff, Lynn К. White (1988), Sociology. New York

Тони Бовэйрд, Элке Лөйффлер (2014) Улсын салбарын менежмент, засаглал. Улаанбаатар.

John Langford and Yvonne Harrison (2001) ” Partnering for e-government: chellenges for public administrators”, Canadian Administration.

Perri , Diana Leet, Kimberley Stoker (2002) Towards holistic governance: the new reform agenda. Basingstoke: Palgrave.

Tony Bovaird and Elke Loffler (2002) Moving from excellence models of local serves delivery to benchmarking of‘good local governance, International Review of Administrative Sciences, London.