Монголын аялал жуулчлалын зах зээлийн тойм: Гадаадын жуулчдын орох урсгал

Зохиогчийн тухай

Б.Баясгалан, доктор, дэд профессор

Удирдлагын академийн Дэд захирал

Түлхүүр үг: Аялал жуучлал, жуулчдын орох урсгал, аялал жуучлалын зах зээл

Хураангуй

Өгүүлэлд Монголын аялал жуулчлалын зах зээлийн төлөв байдлыг гадаадын жуулчдын орох урсгал, аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын чадавхийг илэрхийлэх статистик мэдээлэлд тулгуурлан тоймлов. Аялал жуулчлалын зах зээл нь Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх салбар болохыг бодлогын хувьд тодорхойлж нэг сая жуулчин хүлээн авна гэсэн томоохон зорилго тавьсан хэдий ч салбарын талаар баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дорвитой өөрчлөлт орохгүй бол энэ зорилт хангагдахгүй байх нь Монголд аялах жуулчдын мэдээллээс харагдаж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагуудын чадавхыг сайжруулж гадаадын жуулчдыг татах бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулаагүй тохиолдолд аялал жуулчлалын үйлчилгээний манай төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөлөл үзүүлсэн хэвээр байх магадлалтай байна.

Эх сурвалжийн жагсаалт

World Economic Forum, W. E. (2017). The Travel & Tourism Competitiveness Report 2017.

Засгийн газар. (2015). Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр.

Монгол банк. (2017). Монгол улсад аялж буй гадаадын жуулчдын зардлын түүвэр судалгаа. Улаанбаатар: Монгол банк.

Монгол банк, Аялал жуулчлалын үндэсний төв. (2015). Монгол улсад аялж буй гадаадын жуулчдын зардлын түүвэр судалгаа. Улаанбаатар: Монгол банк.

Нийслэлийн аялал жуулчлалын газар. (2017). Аялал жуулчлалын статистик.

Үндэсний статистикийн хороо. (2018 оны 12 18). I2l2.mn. https://www. 1212. mn/Stat.aspx?LISTJD=976_ LI8&type=sectorbook-33c Гаргасан

Эс Ай Си Эй. (2015). Аялал жуулчлалын салбарын нийслэлийн нийгэм, соёлд үзүүлэх нөлөөллийн судалгаа. Улаанбаатар.