Орон нутгийг эрх мэдэлжүүлэхэд "саад" болж буй хуулиудад хийсэн шинжилгээ

Зохиогчийн тухай

А.Алтанзул, доктор, дэд профессор

Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: Нутгийн өөрөө удирдах ёс, төвлөрийг сааруулах, эрх мэдлийн шилжилт, орон нутгийн бие даасан байдал, захиргааны хэм хэмжээний акт

Хураангуй

Монгол улсын Үндсэн хуулийн 62.2 дугаар зүйлд "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан билээ. Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхийн тулд түүний бие даасан байдлыг улс төр, хууль, эдийн засгийн хүрээнд хангах явдал чухал юм. Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны анхдагч суурийг тавьж өгсөн боловч салбарын зарим хуульд орон нутгийн эрх мэдлийг хумих, төвлөрлийг бий болгоход чиглэсэн зохицуулалтууд байна. Иймд орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэхэд анхаарах асуудлыг хууль, эрх зүйн зохицуулалтын хүрээнд хөндөж, цаашдын хөгжил, төлөвшилд тодорхой санал дэвшүүлэхээр энэ өгүүллийг бичлээ.

Эх сурвалжийн жагсаалт

Я.Долгоржав. Нутгийн өөрөө удирдах ёс. 2000

С.Нармандах. Нутгийн өөрөө удирдах ёсыг шинжихүй. 2010

Г.Чулуунбаатар. 2009 /Нутгийн өөрөө удирдах ёсыг шинжихүй. 2010 номноос ишлэв/

Ж.Батсуурь. 2015 /Орон нутгийн эрх зүйн шинэчлэл. 2015 нээлттэй хэлэлцүүлэгт тавьсан илтгэл/

Б.Чимид. Төвлөрлийг сааруулахад нутгийн өөрийн удирдлагын санхүүгийн үндсийг бэхжүүлэхийн ач холбогдол илтгэл. 2009

Су.Батболд Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэх асуудал. 2010

Төрийн захиргаа ба ардчилсан засаглал: Иргэддээ үйлчилдэг Засгийн газар. НҮБХХ, УБ, 2008

Д.Лүндээжанцан. Төрийн эрх мэдлийн хуваарилалт. 2014

Д.Ганзориг. /Нутгийн удирдлага сорил ба шийдэл үндэсний чуулган. нээлттэй форумд тавьсан илтгэл. 2016/

П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. 2016

Д.Сүнжид. Захиргааны Ерөнхий хууль: үзэл баримтлал 6а хэрэглээ:

Г.Түмэннаст. Монголын локализм ба нутгийн удирдлага. / илтгэл. нээлттэй нийгэм форум/ 2016 ЗГХЭГ-ын 2014 оны тайлан

Ц.Мөнхцэцэг. Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн 2017 оны тайлан IRIM, Нээлттэй нийгэм форумын 2016 судалгааны тайлан

Нээлттэй нийгэм форум. Орон нутгийн төсвийн ил тод байдал-2016