Улаанбаатар хотын дунд давхрааны өрхийн төлөв байдал

Зохиогчийн тухай

Б.Нарантулга, доктор

Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын тэнхимийн дэд профессор

Түлхүүр үг: Дунд давхрааны үндсэн шинж, шинж тэмдгийн төвлөрөл, цөм бүлэг, цөмөөс алслагдсан бүлэг

Хураангуй

Нийгмийн дунд давхраа бол аливаа улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч төдийгүй улс төр, нийгэм соёлын амьдралд нөлөөлөгч хамгийн том сонирхлын бүлэг юм. Энэ утгаараа дунд давхрааг дэмжих бодлого, арга хэмжээ нь улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэлд зүй ёсоор багтдаг. Өгүүлэлд Монгол улсын хүн амын тэн хагас нь оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотын дунд давхраанд хамаарах өрхүүдийн ерөнхий шинжийг иргэдийн ойлголт болон шинж тэмдгийн төвлөрлийн аргаар тодорхойлж, дундаж давхрааны цөм бүлэг, тулгамдаж буй зарим асуудлыг тодруулах зорилго дэвшүүлсэн болно. Ингэхдээ Үдирдлагын академийн судалгааны багаас 2017 онд хийж гүйцэтгэсэн “Нийгмийн дунд давхрааны төлөв байдал: Улаанбаатар хотын өрхийн жишээ" судалгааны хүрээнд цуглуулсан анхдагч болон хоёрдогч мэдээлэл, сурвалжийг суурь болгон ашиглав.

Эх сурвалжийн жагсаалт

М.Батбаатар (2017). Монгол дахь орлогын давхраажил: Нийгэм, хүн ам зүйн зарим хүчин зүйлийн шинжилгээ өгүүлэл, "Монголын нийгмийн бүтцийн судалгаа, шинжилгээ” симпозиумын илтгэлийн эмхтгэл, Улаанбаатар

Ц.Далай, Л.Оюунцэцэг (2004). Дунд орлоготой хүмүүсийг эмзэг бүлгийн эгнээнд орохоос урьдчилан сэргийлэх арга замууд судалгааны тайлан, СЭЗЯ, НҮБХХ, Улаанбаатар

Нейл Смелзер (2001). Социологи (Орч. ред. Ү.Нямдорж), Улаанбаатар

Удирдлагын академийн судалгааны баг (2017), Нийгмийн дунд давхрааны төлөв байдал: Улаанбаатар хотын өрхийн жишээ судалгааны тайлангийн эхний хувилбар, Улаанбаатар

ҮСХ (2013). Өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал, Улаанбаатар

ҮСХ (2016). Орлогын орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох аргачлал, Улаанбаатар

ҮСХ (2017). Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдал, 2017 оны 4 cap, Улаанбаатар

Б.Энхцэцэг, Ц.Амартүвшин (2014). Дунд орлоготой орны дундаж орлоготой хүн амын бүлгийн шинжилгээ: Монгол улсын жишээ, Улаанбаатар